Засвар үйлчилгээний мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-03-12
Хаалтын огноо: 2024-03-26 17:30
Хэлтэс: Механик засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Механикийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 1) Засвар үйлчилгээний мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Механикийн засварын хэлтсийн хариуцдаг Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан олон төрлийн дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүд (Forklifts, Road Ttrucks, Maxi heaters, Mid-size loaders, Mixers, Light vehicles, mini buses and other auxilarry mobiles) -ын бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ ажлын байр нь гадаргуугийн үйл ажиллагааны эцсийн хэрэглэгчдэд үйл ажиллагааны хамгийн найдвартай байдлыг хангахын тулд засвар үйлчилгээний багийн техникийн ур чадварыг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн доголдлолыг мэргэжлийн өндөр түвшинд оношлон засварлахад дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Ажлын талбайн манлайллын хөтөлбөрт идэвхитэй оролцох, Ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны болон манлайлалын соёлыг төлөвшүүлэхэд үлгэр дууриал үзүүлэн ажиллах
  • Хариуцсан тоног төхөөрөмжийн урт болон богино хугацааны засвар үйлчилгээний тактик боловсруулна, зохион байгуулах, засвар үйлчилгээний зардлыг хамгийн оновчтой түвшинд төлөвлөн, бүтээмжийг боломжит хамгийн өндөр түвшинд нь хүргэх, Засвар үйлчилгээний тактикт дүн шинжилгээ хийх.
  • Удирдлагын багт дэмжлэг үзүүлэн төлөвлөлт, загварчлал, инженерчлэлийн туслалцаа болон томоохон төслийн ажлууд дээр манлайлан ажиллах
  • Төрөл бүрийн үйлдвэрлэгчийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн болон системийн гэмтлийг мэргэжлийн өндөр түвшинд оношлон, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик боловсруулах (Maintenance tactic), ажлын стандарт журам (SWP), заавар зөвлөмж боловсруулах, хянан сайжруулах
  • Тоног төхөөрөмжийн болон системийн урьдчилсан дүн шинжилгээ хийх, ажлын хамрах хүрээг тодорхойлох, процессын сайжруулалт болон доголдлыг арилгах инженерийн шийдэл боловсруулан, хэрэгжүүлэх
  • Зардал хэмнэлтийн санаачлагуудыг гарган төслүүдэд оролцох мөн урьдчилсан дүн шинжилгээ хийх, өгөгдөл мэдээлэл цуглуулах
  • Инженерийн болон төслийн ажлыг төлөвлөх, удирдан чиглүүлэх, хэрэгжүүлэх
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварчид, ахлах ажилтан болон багын ахлагч нарт техникийн болон онолын мэдлэгийг сайжруулах ажлын байран дээрх сургалт зөвлөгөө өгч ур чадварын хөгжүүлэх
  • Төлөвлөлтийн багт мэргэжлийн туслалцаа үзүүлж, техникийн мэдлэг чадвараа хуваалцан, асуудал шийдвэрлэх стратеги боловсруулан тэднийг мэргэшүүлж ур чадварыг нь хөгжүүлэхэд дэмжин ажиллах
  • Засварын үйл ажиллагаанд оролцож буй ажилчдыг удирдаж, хяналт тавих
  • Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээг удирдан зохион байгуулах
  • Ажил үүргийн хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй мэргэжлийн харилцаа холбоо тогтоон хамтран ажиллах
  • Electrical vehicle, Artificial Intelligence, machine learning болон бусад аюулгүй ажиллагаа болон бүтээмжийн нэмэгдүүлэх дэвшилтэт технологийн судалгаа, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт дээр ажиллах
  • Ажилаа гүйцэтгэхдээ зураг төсөл, схемүүдийг судалж ойлгон, шаардагдах хэмжээ, материалыг тодорхойлох, бэлтгэл ажлыг төлөвлөх
  • KPI-ийг хянаж, ажлын гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг хянахын зэрэгцээ гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, чанарыг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
  • Шаардлагатай үед Ахлах мэргэжилтний өгсөн үүрэг даалгаварын дагуу үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах бусад ажлуудад дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Өөрчлөлтийн менежментийг өндөр хэмжээнд удирдан хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн Механик инженерийн бакалавр ба түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Механикийн засварын чиглэлээр нэмэлтээр мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх бичиг баримттай байх
  • Багадаа 5 жил тухайн салбартаа үр бүтээлтэй ажилласан эсвэл түүнтэй дүйцэхүйц практик туршлагатай байх
  • Бүх төрлийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн цахилгаан, удирдлагын хэлхээ, компьютер оношлогоо болон мехник эвдрэлийн үндсэн шалтгааныг тодорхойлох, засвар үйлчилгээ хийх тактик боловсруулах чадвартай байх
  • Microsoft оффисын программууд болон Инженерийн програмууд дээр ажиллах, ажлын зураг боловсруулах өндөр түвшний ур чадвартай
  • Бичгийн болон Ярианы Англи хэлийн Ахисан дунд түвшин

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.