Засвар үйлчилгээний мэргэжилтэн / Агааржуулалт /

Нээлтийн огноо: 2024-03-12
Хаалтын огноо: 2024-03-26 17:30
Хэлтэс: Механик засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн дэд бүтэц, үйлчилгээ - Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Засвар үйлчилгээний мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалтаны үндсэн зорилго нь Сайтын засварын хэлтсийн багуудад тэр дундаа хөргөлт, халаалт, агааржуулалтын засварын үйл ажиллагаанд системийн түвшиндмэргэжлийн өндөр инженерингийн ур чадварын дэмжлэг үзүүлэн тэднийг мэргэшүүлэн ур чадварыг хөгжүүлэхэд нь дэмжих замаар гадаргын үйл ажиллагааны харилцагч багуудын найдвартай ажиллагааг боломжит дээд түвшинд байлгахад оршино.

Үүрэг даалгавар

  • Ажлын талбайн манлайллын хөтөлбөрт идэвхитэй оролцох, Ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны болон манлайлалын соёлыг төлөвшүүлэхэд үлгэр дууриал үзүүлэн ажиллах
  • Хөргөлт агааржуулалтын системийн урт хугацааны засвар үйлчилгээний тактик боловсруулах ажлыг манлайлан оролцож, засвар үйлчилгээний зардлыг хамгийн оновчтой түвшинд төлөвлөн, бүтээмжийг боломжит хамгийн өндөр түвшинд нь хүргэх
  • Удирдлагын багт дэмжлэг үзүүлэн төлөвлөлт, загварчлал, инженерчлэлийн туслалцаа болон томоохон төслийн ажлууд дээр манлайлан ажиллах
  • Хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмжийн болон системийн гэмтлийг мэргэжлийн өндөр түвшинд оношлон, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик боловсруулах (Maintenance tactic), ажлын стандарт журам (SWP), заавар зөвлөмж боловсруулах, хянан сайжруулах
  • Хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмжийн болон системийн урьдчилсан дүн шинжилгээ хийх, ажлын хамрах хүрээг тодорхойлох, процессын сайжруулалт болон доголдлыг арилгах инженерийн шийдэл боловсруулан, хэрэгжүүлэх
  • Зардал хэмнэлтийн санаачлагуудыг гарган төслүүдэд оролцох мөн урьдчилсан дүн шинжилгээнд зориулан өгөгдөл мэдээлэл цуглуулах
  • Инженерийн болон төслийн ажлыг төлөвлөх, удирдан чиглүүлэх, хэрэгжүүлэх
  • Багийн гишүүд, ахлах ажилтан болон багын ахлагч нарт техникийн болон онолын мэдлэгийг сайжруулах ажлын байран дээрх сургалт зөвлөгөө өгч ур чадварын хөгжүүлэх
  • Төлөвлөлтийн багт мэргэжлийн туслалцаа үзүүлж, техникийн мэдлэг чадвараа хуваалцан, асуудал шийдвэрлэх стратеги боловсруулан тэднийг мэргэшүүлж ур чадварыг нь хөгжүүлэхэд дэмжин ажиллах
  • Засварын үйл ажиллагаанд оролцож буй ажилчдыг удирдаж, хяналт тавих
  • Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээг удирдан зохион байгуулах
  • Ажил үүргийн хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй эерэг харилцаа холбоо тогтоон хамтран ажиллах
  • Ажилаа гүйцэтгэхдээ зураг төсөл, схемүүдийг судалж ойлгон, шаардагдах хэмжээ, материалыг тодорхойлох, бэлтгэл ажлыг төлөвлөх
  • KPI-ийг хянаж, ажлын гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг хянахын зэрэгцээ гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, чанарыг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
  • Шаардлагатай үед Ахлах мэргэжилтний өгсөн үүрэг даалгаварын дагуу үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах бусад ажлуудад дэмжлэг үзүүлэн ажиллах

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл Хөргөлт Агааржуулалтын инженер чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Багадаа 5 жил тухайн салбартаа үр бүтээлтэй ажилласан эсвэл түүнтэй дүйцэхүйц практик туршлагатай
  • Бичгийн болон ярианы Англи хэлний ахисан дунд түвшиний ур чадвартай байх
  • Хөргөлт, агааржуулалт, халаалтын удирдлагын систем болон түүн дэх цахилгааны бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбооны талаар мэдлэг, туршлагатай байх
  • Анализ хийх болон асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.