Засвар үйлчилгээний багийн ахлах

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний багийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн механикийн багийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу удирдан хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх.
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх.
  • Ээлжийн хуваарийг сайтар ойлгож, өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ээлжийн хийх ажлыг эрэмбэлэн тохируулах,
  • Ээлжийн ажлаа аюулгүй гүйцэтгэхэд бэлтгэн ажил эхлэхийн өмнөх хурлыг үр дүнтэй, чанартай хийх,
  • Ажлын ээлжийн турш багийн гишүүд дүрэм журмыг мөрдөн, ажлаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхийг хянах,
  • Багийн гишүүдээ аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх, мөн тэднээс санал зөвлөмж асуух,
  • Аюулгүй ажиллагааны ярилцлага, ажлын талбар дээрх ноцтой эрсдлийн магадлагааг гүйцэд, зөв, үр дүнтэй хийн, ажлын өмнөх эрсдлийн үнэлгээг хянаж, аюулгүй ажиллагааг сайжруулах,
  • Багийн гишүүд асуудалд ялгаатай байр суурьтай байх, эсвэл ажлын явцад асуудал тулгарах гэх мэт нөхцлүүдэд тодорхой, ойлгомжтой шийдвэр гаргах,
  • Багийн гишүүдийн гүйцэтгэл, зан үйл болон чухал үйл явдлын талаар тэмдэглэл хөтөлж, аливаа осол, зөрчлийг цаг тухайд нь мэдээлэх,
  • Тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед ахлах ажилтандаа нэн даруй хандаж, тусламж хүсэн зөвлөлдөх,
  • Ажлын байр болон дүрэм журмыг сайжруулах боломжийг тасралтгүй эрэлхийлэх,

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Механик инженер эсвэл үүнтэй дүйцэхүйц нарийн мэргэжлийн дадлагажуулах сургалтанд хамрагдсан байвал давуу тал болно.
  • Механикийн үнэмлэх эсвэл механикийн нарийн мэргэжлийн гэрчилгээтэй байх.
  • 5-с доошгүй жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Бусдын санал зөвлөмжид тулгуурлан, өөртөө дүгнэлт хийх замаар үнэт зүйлс, давуу тал, цаашид хөгжүүлэх шаардлагатай талуудаа таньж мэддэг байх
  • Англи хэлний яриа бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Microsoft Office-ийн програмууд (Excel, Word гэх мэт)-ын ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Хүмүүстэй харилцах, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Аюулгүй байдал, ажлын аюулгүй ажиллагааны дадлыг дагаж мөрддөг байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.