Засвар үйлчилгээний ахлах төлөвлөгч

Нээлтийн огноо: 2022-03-14
Хаалтын огноо: 2022-03-28 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн - Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Засвар үйлчилгээний ахлах төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хувийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хамтран ажиллагсад, багийн гишүүд, бизнесийн түншүүдэд үлгэр дуурайл үзүүлж, HSE-ын холбогдох бодлого, зорилтын дагуу үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангана.
  • Төлөвлөгөө болон ерөнхийдөө бизнесийн хүрээнд CRM хөтөлбөрийг дэмжин ажиллах.
  • Найдвартай байдлын зорилгод хүрэхийн зэрэгцээ зардлыг багасгаж засвар үйлчилгээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, удирдан ажиллах.
  • Системийн нийт чадавхийг дээд зэргээр ашиглах, байнгын сайжруулалт хийх эсвэл алхам алхмаар өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлэн ажиллах
  • Засвар үйлчилгээний удирдлагын системийн (SAP) дагуу task lists, bill of material материалыг хянан шалгаж ажиллах.
  • Төлөвлөгөөний гүйцэтгэлийг ажиглах зорилгоор тогтмол ажлын талбараар явж төлөвлөгөөний чанарын талаар ахлах ажилтадтай ярилцан асуудлуудыг шийдвэрлэх.
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ бусад чиг үүрэгтэй нягт хамтран ажиллана.
  • Бизнесийн шийдлийн хүрээнд тэг суурилсан төсвийг бий болгох, хадгалах, чанарыг сайжруулах.
  • Тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шаардлагатай бол үр дүнг хэлтсүүдэд тайлбарлах.
  • Дахин засварлагдах сэлбэг материалыг хянаж хамгийн боломжит хугацаанд нь засварлуулан бэлэн байдалд байлгах.
  • Ажлын удирдлага болон Их зогсолтын процессын дагуу хэрэгжиж байгаад хяналт тавьж шаардлагатай мэдээ мэдээллийг гарган харилцаа холбоотой ажиллах
  • KPI сайжруулалт хийх чадвартай байх
  • Ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж доголдол арилгах зорилгоор төлөвлөлтийн явцад тэдгээрийг тайлагнаж дахин гаргахгүй тал дээр анхаарч ажиллах.
  • Инженерийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажил туслан хамтран ажиллах
  • Өдөр тутмын ажлын хуваарь эсвэл их засварт оруулахаас өмнө эд анги, тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгслийн бэлэн байдал мөн зөв хуваарилсан эсэхийг шалгах.
  • Системийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд системийн мастер өгөгдлийг аудиты хийж, хянан шалгах

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр суралцсан байвал сайн
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, Өргүүр, Уурхайн агаарын систем, Материал зөөвөрлөх системд ажиллаж байсан туршлагатай байх
  • 3 жилийн SAP -н туршлага мөн компьютержсэн засвар үйлчилгээний удирдлагын систем (CMMS) дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний аман болон бичгийн чадвартай байх
  • Компьютерийн өндөр түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.