Засвар үйлчилгээний ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-06-13
Хаалтын огноо: 2022-06-20 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механикийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Засвар үйлчилгээний ахлах ажилтан ажлын байранд нэг (1) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Уурхайн галын аюулгүй байдлын систем бэлэн байдал болон өргөх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний багийг ахлаж, хүн, материалын нөөцийг үр дүнтэй ашиглах ба өөрийн шууд харьяалалд байгаа багийн гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөх замаар үйлдвэрлэлийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хууль дүрэм, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагуудыг хангуулахад гол үүрэгтэй оролцоно.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх.
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх.
  • Ээлжийн хуваарийг сайтар ойлгож, өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ээлжийн хийх ажлыг эрэмбэлэн тохируулах,
  • Ээлжийн ажлаа аюулгүй гүйцэтгэхэд бэлтгэн ажил эхлэхийн өмнөх хурлыг үр дүнтэй, чанартай хийх,
  • Ажилтан бүрт тэднээс хүлээгдэж буй ажлын гүйцэтгэлийг тодорхой хэлж, ажил үүргийг зохистой хуваарилах, ингэхдээ тэд тухайн ажлыг гүйцэтгэхэд бэлтгэгдсэн эсэхийг нягтлах (сургалтын хэрэгцээ гарвал өөрийн ахлах мэргэжилтэнтэй зөвлөлдөх),
  • • Ажлын ээлжийн турш багийн гишүүд дүрэм журмыг мөрдөн, ажлаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхийг хянах,
  • Уурхайн галын аюулгүй байдлын систем бэлэн байдал хангуулах , өргөх тоног төхөөрөмжийн засварын ажилчдыг засвар үйлчилгээний ажлыг удирдаж, хяналт тавих
  • Гэнэтийн эврэл, дуудлагыг засварлах ажлыг хуваарилан зохион байгуулах
  • Ажил хийх явцад тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэнэ (төлөвлөсөн засвар үйлчилгээ, гэнэтийн гэмтэл зогсолт гэх мэт)
  • Багийн гишүүдийн ажлын арга барил нь аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хийгдэж байгаа эсэх дээр талбайн хяналт тавих
  • Багийн гишүүдэд төлөвлөлт, эрэмбэ, чанар, зардал, үйлчилгээний стандартын дагуу ажлын ээлжийн хуваарь гарган өгч, хэрэгжүүлэх
  • Ажил үүрэгтэй холбоотой бусад баг хамт олонтой хамтран ажиллах
  • Ээлжийн гүйцэтгэлийн тайлан, багийн гишүүдийн цагийн бүртгэл, ослын тайлан, сарын тайлан болон бусад шаардлагатай тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэнэ, танилцуулах
  • Компаны аюулгүй ажиллагааны стандарт, журмын хэрэгжилтийг хангах
  • Багийн гишүүдэд ажлын арга барил, дүрэм журам, аюулгүй ажиллагааны дүрэм, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн стандартуудыг болон тэдгээр дүрэм журмуудын өөрчлөлтийг таниулан сургаж, мэдээллээр хангах
  • Ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг хянаж, ажлын гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг хянахын зэрэгцээ гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, чанарыг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
  • Ажлын хүсэлтүүдэд шаардагдах материал, хүн цагийн тооцоог гаргах
  • Төлөвлөж буй ажил, төслүүдийн зураг төсөл, техникийн шаардлагуудыг тодорхойлоход оролцож, дэмжлэг үзүүлэх
  • Засвар, сэлбэг хэрэгслийн нөөцийг хариуцан, зохих түвшинд байлгах

Тавигдах шаардлага

  • Барилгын инженер эсвэл Механик инженерийн чиглэлээр бакалавр түүнтэй тэнцэх мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй байх
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Барилга болон механик засвар үйлчилгээний чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Багаар ажиллах, манлайлах, баг хамт олон удирдан ажиллаж байсан туршлагатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Англи хэл, компьютерийн дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.