Засвар үйлчилгээний ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц – Засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төхөөрөмж засварын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хариуцаж буй багийнхаа бүх гишүүдийн аюулгүй байдал болон хийж буй ажлын аюул эрсдэлүүд тодорхойлогдсон, хяналтын арга хэмжээ авагдсан эсэхийг нягталж байх
  • Ажлын байрны эмх цэгц болон аюулгүй байдлыг хангаж ажиллах
  • Засвар үйлчилгээний супервайзор нь тухайн тоног төхөөрөмжийн засварыг хангаж, засвар үйлчилгээний тогтолцоо болон бүтэц нь тохирох дүрэм, зохицуулалтын хүрээнд нийцэж байгаа эсэх тал дээр хариуцлага хүлээж ажиллана
  • Хөдөлгөөнт Засварын хэлтэс дээр ашиглагдаж буй тоног төхөөрөмж болон барилга байгууламжуудийг боломжит түвшинд, үр ашигтайгаар ашиглахад анхаарах
  • Солих сэлбэгийн нөөц болон сэлбэг ашиглах нөөцөд хяналт тавьж ажиллах
  • Зогссон машины сэлбэг хэрэгсэлүүд уурхайн талбарт цаг хугацаандаа ирэхэд анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
  • Ажлын ерөнхий үзүүлэлтийн самбар болон хурлын самбар дээрх мэдээллүүдийг хангаж ажиллах;
  • Засвар үйлчилгээний ахлах мэргэжилтэнд явцын дунд болон шаардлагатай үед ажлаа тайлагнах, асуудал гарсан үед шууд мэдэгдэж байх
  • Бусад үйл ажиллагаа явуулж буй хэлтсүүдтэй нягт харилцаатай байж, хамтран ажиллах
  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Төлөвлөлт ба зохицуулалтын сайн чадвартай байх
  • Манлайлал, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний дундаас дээш, эсвэл ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

Тавигдах шаардлага

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.