Засвар үйлчилгээний ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-02-28
Хаалтын огноо: 2022-03-09 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төхөөрөмж засварын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Засварын үйл ажиллагаанд ажилчдыг удирдаж, зааварчилгаагаар хангах.
  • Эвдрэл гэмтэлд засвар үйлчилгээний зардлыг хуваарилах.
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг тодорхойлох, бууруулах, удирдах
  • Ажлын орчинг цэвэр, аюулгүй байлгахад анхаарч ажиллах.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянаж, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх;
  • Бизнесийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргахад хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авч, дүн шинжилгээ хийх;
  • Багийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн, хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй байдлаар ашиглах;
  • Ажлын стандарт журмын дагуу гүйцэтгэж байгаа бүх ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
  • ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх;
  • ЭМААБООН-тай холбоотой эрсдэлүүдийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг тогтмол хийх;
  • Зохих хяналтын механизм байхгүй эсвэл зохих хэмжээнд ажиллахгүй байх тохиолдолд ажлыг зогсоох;
  • ЭМААБООН-тай холбоотой осол зөрчлөөс санаа аван, хэрэгжүүлж болох боломжит арга хэмжээний талаар багийн гишүүдтэй тогтмол ярилцаж мэдээлэл хуваалцах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Техникийн үйлчилгээ, Засвар, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан 3-аас доошгүй жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх
  • SAP, Microsoft excel болон оффисын програмууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Манлайлал, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.