Засварын системийн өгөгдөлийн ахлах зөвлөх

Нээлтийн огноо: 2022-09-21
Хаалтын огноо: 2022-10-05 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Засварын системийн өгөгдөлийн ахлах зөвлөх ажлын байранд (1 жилийн хугацаатай) ажилтан шалгаруулж авна.

Энэ нь SAP нэгдсэн өгөгдөл мэдээллийн сан, засвар үйлчилгээний төлөвлөлт, найдвартай ажиллагааны аргачлалд үндэслэсэнхөрөнгийн стратеги, тактик боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах өндөр түвшний мэдлэг, ур чадвар шаардсан олон хэлтсийг хамарсан ажил үүрэг юм. Улмаар уурхайн ашиглалтынхугацааны туршид шаардлагатай сэлбэг хэрэгслийг тодорхойлох болон шаардлагатай удирдлагаар хангах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Урт хугацааны хөрөнгийн удирдлагын чиглэлтэй Хөрөнгийн удирдлагын стратеги, системийг тохируулах
  • Бизнесийн нэгжийн хөрөнгийн удирдлагын хамтран ажиллагсад, ОТ Хөрөнгийн удирдлагын РТБШ стандартын дадлагажигсдад идэвхтэй дэмжлэг үзүүлэх, засвар үйлчилгээний дадлыг сайжруулах боломжуудыг тодорхойлох замаар тэднийг удирдлагаар хангах
  • Бизнесийн нэгжийн Хөрөнгийн удирдлагын мэргэжилтнүүдтэй манлайллын туршлага, сайжруулалтын боломжийг тодорхойлоход хамтран ажиллах
  • Гүйцэтгэл, удирдлагын шилдэг туршлага, хэрэгслүүдийг боловсруулах
  • Ажлын явцыг тогтоосон шалгуур, гүйцэтгэлийн үндсэн үе шатны дагуу хянах
  • Өөрийн хэлтсийн болон үйл ажиллагааны багуудтай төслийн гүйцэтгэлийг эхлүүлэх эсвэл дахин хянахад хамтран ажиллах
  • Оролцогч талуудтай ажлын явцын талаар харилцан хамтран ажиллах
  • Төслийн амжилтад нөлөөлөхүйц чухал харилцаануудыг бий болгож, хөгжүүлэн өсөн нэмэгдүүлэх
  • Баримт бичиг бүрэн гүйцэт, хамгийн сүүлийн үеийн ба зүй зохистой хадгалж байгаа эсэхэд хяналт тавих.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Засвар Үйлчилгээний Инженер эсвэл үүнтэй холбогдох мэргэшлийн чиглэлтэй байх
  • 5-с доошгүй жил засвар үйлчилгээний төлөвлөлт/хуваарь гаргалттай холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • SAP систем дээр ажилласан туршлагатай байх.
  • Ажлын удирдлагын журмын талаар ойлголттой, хэрэглэсэн туршлагатай байх
  • Бусдад зааж сургах чадвартай байх
  • Хариуцсан ажилдаа өндөр хариуцлагатай, уян хатан, хөрвөх чадвартай байх
  • Олон талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, харилцах болон хэлэлцээр хийх чадвартай байх
  • Microsoft Office орчмын програм дээр ажиллах бүрэн чадвартай байх
  • Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.