Засварын Инженер

Нээлтийн огноо: 2024-01-25
Хаалтын огноо: 2024-02-14 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн дэд бүтэц, үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Засварын Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Механикийн засварын хэлтсийн хариуцдаг засвар үйлчилгээний үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, Төв дулааны станц, Түүхий ус хангамжийн систем, Түлш болон тослох материалын агуулах, Бохир цэвэршүүлэх байгууламж, Ус цэвэрлэх савлах үйлдвэр, болон Үйлдвэрийн зориулалттай шахсан агаарын тоног төхөөрөмж болон системийн (компрессор, шугам хоолой, даралтад сав болон хамгаалах хавхлага) найдвартай ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ ажлын байр нь гадаргуугийн үйл ажиллагааны эцсийн хэрэглэгчдэд үйл ажиллагааны хамгийн найдвартай байдлыг хангахын тулд засвар үйлчилгээний багийн техникийн ур чадварыг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн доголдлолыг үр дүнтэй засварлахад дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Өдөр тутамдаа гүйцэтгэх ажлууд нь Нийтийн аж ахуйн засварын баг, Механикийн засварын хэлтсийн үйл ажиллагааг мэргэжлийн хэмжээнд дэмжин үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн байна.
  • Оюу Толгойн бодлого журам болон бизнесийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд байгаль орчны стандартыг дагаж мөрдөнө.
  • Нарийвчилсан засвар үйлчилгээтэй холбоотой судалгаа, тоног төхөөрөмж/системийн сул зогсолттой холбоотой тооцоо хийхдээ ахлах инженерүүд, засварын ахлах мэргэжилтнүүд болон засварын мэргэжилтнүүдийн ерөнхий удирдлагад ажиллана.
  • Засвар үйлчилгээний шилдэг туршлагыг бий болгож ажиллахад бусдыгаа манлайлан ажиллана.
  • Гэнэтийн төлөвлөгдөөгүй зогсолтын үед шуурхай арга хэмжээ авах, асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбарыг мэргэжлийн хүрээнд практик ач холбогдолтойгоор санал болгох.
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик боловсруулах (Maintenance tactic), ажлын стандарт журам (SWP), заавар зөвлөмж боловсруулах, хянах, оновчлох
  • Урьдчилсан дүн шинжилгээ хийх, ажлын хамрах хүрээг тодорхойлох, процессын сайжруулалт болон зардал хэмнэлтийн хөтөлбөрүүдэд оролцох мөн урьдчилсан шинжилгээнд зориулан өгөгдөл мэдээлэл цуглуулах (Төслийн эхний үе шат - L0)
  • Төслийн үе шатуудын талаар сайтар ойлгож мэдэн, төслөө амжилттай хэрэгжүүлэх
  • Капиталын Зардлын Хэрэглээг (КЗХ) тодорхойлж хөрөнгө оруулалтын хороогоор (ХОХ) батлуулахад ахлах инженерт дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Тоног төхөөрөмж дээр гарсан гэмтлүүдэд үндсэн шалтгааны шинжилгээ (RCA and failure report) хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчлоход ахлан ажиллах
  • Ажил үүргийн хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй үр дүнтэй харилцаа бий болгон ажиллах
  • Засварчид болон ахлах ажилтнуудын үйл ажиллагаанд шууд бус хяналт тавих замаар багийн болон удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Засварын багийн хийж гүйцэтгэсэн ажлын чанарт хяналт тавих
  • Механикийн багт мэргэжлийн туслалцаа үзүүлж, техникийн мэдлэг чадвараа хуваалцан, асуудал шийдвэрлэх стратеги боловсруулан тэднийг мэргэшүүлж ур чадварыг нь хөгжүүлэхэд дэмжин ажиллах
  • Бизнес шинэчлэлтийн багт зорилтдоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Шинэ төгсөгч оюутнуудыг Оюу Толгойн стандартын дагуу удирдан чиглүүлж, зааж сургах
  • Засвар үйлчилгээний хэлтэст аливаа үйл ажиллагаанд эзний сэтгэлээр хандах соёлыг төлөвшүүлэх
  • Оюу Толгой сайт дээр байх хугацаандаа 24 цагийн турш бэлэн байдлыг ханган ажиллах"

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Механикийн засварын чиглэлээр суралцсан үнэмлэх бичиг баримттай байх
  • Багадаа 5 жил тухайн салбартаа үр бүтээлтэй ажилласан эсвэл түүнтэй дүйцэхүйц практик туршлагатай байх
  • Үйлдвэрлэлийн зориулалттай шахсан агаарын компрессоруудын эвдрэлийн үндсэн шалтгааныг тодорхойлох, засвар үйлчилгээ хийх тактик боловсруулах чадвартай байх
  • Дулааны станцын үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн эвдрэлийн үндсэн шалтгааныг ойлгож, засвар үйлчилгээ хийх тактик боловсруулах чадвартай байх
  • Түүхий усан хангамжийн системийн суурин тоног төхөөрөмжийн эвдрэлийн үндсэн шалтгааныг ойлгож, засвар үйлчилгээ хийх тактик боловсруулах чадвартай
  • Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.