Засварын Ерөнхий инженер

Нээлтийн огноо: 2022-10-06
Хаалтын огноо: 2022-10-20 17:30
Хэлтэс: Механик засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн - Суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засварын Ерөнхий инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уг ажлын байрны үндсэн зорилго нь засварын гүйцэтгэлийн багуудад 24 цагын дэмжлэг үзүүлэн, гүний уурхайн Суурин Тоног Төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа болон бэлэн байдлыг боломжит дээд түвшинд байлгахад оршино.

Үүрэг даалгавар

  • Энэхүү удирдах албан тушаалтаны гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийн зорилтууд нь Суурин ТТ засварын хэлтсийн үйл ажиллагааг мэргэжлийн хүрээнд дэмжин үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн байна.
  • Удирдлагын багийг дэмжиж ажиллахын хувьд шийдвэр гаргахдаа мэдээллэн, гэнэтийн төлөвлөгдөөгүй зогсолтын үед шуурхай арга хэмжээ авах, асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбарыг мэргэжлийн хүрээнд практик ач холбогдолтойгоор санал болгож байх.
  • Ажил үүргийн хүрээнд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй эерэг харилцаа холбоо тогтоон ажиллах
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик боловсруулах, ажлын стандарт журам, заавар зөвлөмж боловсруулах, хянах, оновчлох
  • Тоног төхөөрөмж дээр гарсан гэмтлүүдэд суурь шалтгааны шинжилгээ (RCA) хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой болгох
  • Хангамжийн хэлтэст мэргэжлийн зөвлөгөө, тусламж өгөх, ханган нийлүүлэгчидтэй Оюу Толгойн бодлого журмын дагуу гэрээ байгуулахад нь дэмжлэг үзүүлэх
  • Удирдлагын багт дэмжлэг үзүүлэн төлөвлөлт, загварчлал, инженерчлэлийн тусламж болон томоохон төслийн ажлууд дээр туслалцаа үзүүлэн ажиллах
  • Засварын багт мэргэжлийн туслалцаа үзүүлж, тэднийг мэргэшүүлэн, ур чадварын хөгжүүлэхэд нь дэмжих
  • Бизнес шинэчлэлтийн багт заасан хугацаанд, төсөвтөө багтаан зорилтоо биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Капиталын Зардлын Хэрэглээг (КЗХ) тодорхойлж Хөрөнгө Оруулалтын Хороогоор (ХОХ) батлуулах
  • Засварын инженер болон шинэ төгсөгч оюутнуудыг Оюу Толгойн стандартын дагуу удирданчиглүүлж, зааж сургах
  • Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны болон манлайлалын соёлыг төлөвшүүлэхэд үлгэр дууриал үзүүлэн ажиллах.
  • Оюу Толгой сайт дээр байх хугацаандаа 24 цагийн турш бэлэн байдлыг ханган ажиллах
  • Менежментийн өөрчлөлтийн үйл ажиллагааг (MOC) удирдаж явуулах
  • Төслүүдийг аюулгүйгээр заагдсан цаг хугацааны дотор төсөвт нь багтаан гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Баг удирдах, бусадтай хамтран ажиллах туршлагатай байх
  • Байгууллагын бүх түвшинд оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартайбайх
  • Санаачлагатай байх, бие дааж болон багаар ажиллах чадвартай байх
  • Ажлын үйл явц, журмуудыг боловсруулах чадвартай байх
  • Уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.