Засварчин

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Баяжуулах үйлдвэрийн хариуцсан хэсгийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд, аюул осолгүй, зөв арга барилаар гүйцэтгэх ба компанийн бодлого, дүрэм журмыг мөрдөн ажиллаж, тухайн нэгжийн зорилт, төлөвлөгөөг хугацаанд нь хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцох юм.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааг ямагт тэргүүнд тавьж ажиллана
  • Ажил үүргийг гүйцэтгэхдээ холбогдох бүх аюулгүй ажиллагааны бодлого болон стандартыг дагаж мөрдөнө
  • Хамтран ажиллагсаддаа халамж анхаарал тавьж ажиллана
  • Тоног төхөөрөмжийн хуваарьт үзлэг болон засвар үйлчилгээг хийх
  • Засвар хийгдэж буй бүх ажлууд дараах байдлаар явагдаж байгаа эсэхийг нягталж ажлын захиалгын картан дээр хийгдсэн бүх ажлыг үнэн зөв бичиж тэмдэглэдэг байх, тухайн тоног төхөөрөмжийн дугаарболон байрлалыг мөн бичдэг байх
  • Ажлын захиалгын картан дээр ашигласан бүх эд ангийг бичдэг байх
  • Шинээр суулгасан эд ангийн сериал дугаарыг бичих, салгаж авсан эд ангийн сериал дугаарыг бичих
  • Стандарт ажлын журамд нэмэлтээр тусгагдах шаардлагатай техникийн шинэчлэлийг гараар засаж бичдэг байх
  • Хариуцсан хэсгийн тоног төхөөрөмжүүдийнхээ сэлбэг хэрэгсэлийн систем дээр шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлдэг байх
  • Ажлын явцын талаар ахлах ажилтандаа мэдээлдэг байх
  • Засвар үйлчилгээний болон ашиглалтын багийн бусад ажиллагсад тоног төхөөрөмж дээр оношилгоо хийхэд хамтран тусалдаг байх
  • Засвар үйлчилгээний төлөвлөлтийн болон төлөвлөгөөний хуралд оролцдог байх
  • Их засвар ажлын дараах дүгнэлт хийх хуралд оролцдог байх
  • Менежер, Ахлах Мэргэжилтэн , бусад хамтран ажиллагсад, ашиглалт болон ажлын бусад бүлгүүдтэй харилцан ажилладаг байх
  • Засварын хуваарийн ажлыг төлөвлөж хуваарилахад төлөвлөгчид туслан хамтарч ажилладаг байх
  • Төлөвлөгчийг материал болон эд анги захиалахад нь тусалдаг байх

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр зохих боловсролыг их сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.