Засварчин

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Засварчин ажлын байранд арван нэг (11) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Баяжуулах үйлдвэрийн хариуцсан хэсгийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд, аюул осолгүй, зөв арга барилаар гүйцэтгэх ба компанийн бодлого, дүрэм журмыг мөрдөн ажиллаж, тухайн нэгжийн зорилт, төлөвлөгөөг хугацаанд нь хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцох юм.

Үүрэг даалгавар

  • Чиг үүргийн хүрээн дэх биет хөрөнгөд засвар үйлчилгээ хийнэ.
  • Хөрөнгийн удирдлагын системийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтарч, үйлдвэрлэлийн хөрөнгийн зүй зохистой ашиглалтыг хангана.
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ холбогдох бүх аюулгүй ажиллагааны бодлого стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөнө.
  • Тоног төхөөрөмжийн хуваарьт үзлэг болон засвар үйлчилгээний бүх ажлуудад заасан шаардлагуудыг хангаж ажиллана.
  • Стандарт ажлын журмыг мөрдөж ажиллах ба ажлын явцад илэрсэн сайжруулах зүйлсийг цаг алдалгүй бичиж тэмдэглэн, зохих ажилтнуудад мэдэгдэж шинэчлүүлнэ.
  • Ахлах удирдлага болон ашиглалт, төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, засварын хуваарь, ажлын явц, шаардлагатай техникийн шинэчлэл болон материал, сэлбэг хэрэгслийн талаарх бодит мэдээллээр хангана.
  • Засвар үйлчилгээний төлөвлөлт болон дүгнэлт хийх хуралд оролцоно.
  • Засвар үйлчилгээний болон ашиглалтын багийн бусад ажилтнууд тоног төхөөрөмж дээр оношилгоо хийхэд хамтран тусална.
  • Төлөвлөгөөт бус ажлын захиалга дээр нэмэлт мэдээлэл болон санал зөвлөмжөө төлөвлөгчид мэдээлж, хамтарч ажиллана.
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажиллана.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих шатны сургууль, мэргэжил олгох хөтөлбөрт хамрагдан, гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, инженер, бусад ижил төстэй мэргэжлийн чиглэлээр ахисан түвшинд суралцсан, эсвэл зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.