Засварчин

Нээлтийн огноо: 2022-10-31
Хаалтын огноо: 2022-11-14 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааг ямагт тэргүүнд тавьж ажиллана
  • Ажил үүргийг гүйцэтгэхдээ холбогдох бүх аюулгүй ажиллагааны бодлого болон стандартыг дагаж мөрдөнө
  • Хамтран ажиллагсаддаа халамж анхаарал тавьж ажиллана
  • Тоног төхөөрөмжийн хуваарьт үзлэг болон засвар үйлчилгээг хийх
  • Засвар хийгдэж буй бүх ажлууд дараах байдлаар явагдаж байгаа эсэхийг нягталж
  • Ажлын захиалгын картан дээр хийгдсэн бүх ажлыг үнэн зөв бичиж тэмдэглэдэг байх, тухайн тоног төхөөрөмжийн дугаарболон байрлалыг мөн бичдэг байх
  • Ажлын захиалгын картан дээр ашигласан бүх эд ангийг бичдэг байх
  • Шинээр суулгасан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
  • Салгаж авсан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
  • Стандарт ажлын журамд нэмэлтээр тусгагдах шаардлагатай техникийн шинэчлэлийг гараар засаж бичдэг байх
  • Хариуцсан хэсгийн тоног төхөөрөмжүүдийнхээ сэлбэг хэрэгсэлийн систем дээр шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлдэг байх
  • Ажлын явцын талаар ахлах ажилтандаа мэдээлдэг байх
  • Засвар үйлчилгээний болон ашиглалтын багийн бусад ажиллагсад тоног төхөөрөмж дээр оношилгоо хийхэд хамтран тусалдаг байх
  • Засвар үйлчилгээний төлөвлөлтийн болон төлөвлөгөөний хуралд оролцдог байх
  • Их засвар ажлын дараах дүгнэлт хийх хуралд оролцдог байх
  • Менежер, Ахлах Мэргэжилтэн , бусад хамтран ажиллагсад, ашиглалт болон ажлын бусад бүлгүүдтэй харилцан ажилладаг байх
  • Ажлын бусад бүлгийн гишүүдээс зөв мэдээлэл авдаг байх
  • Засварын хуваарийн ажлыг төлөвлөж хуваарилахад төлөвлөгчид туслан хамтарч ажилладаг байх
  • Төлөвлөгчийг материал болон эд анги захиалахад нь тусалдаг байх
  • Төлөвлөгөөт бус ажлын захиалга дээр нэмэлт мэдээлэл болон өөрийн санал зөвлөгөөг төлөвлөгчид мэдээлж тусалдаг байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Засварын инженер эсвэл холбогдох мэргэшлийн чиглэлтэй байх
  • Техникийн үйлчилгээ, инженер, бусад ижил төстэй мэргэжлийн чиглэлээр ахисан түвшинд суралцсан, эсвэл зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.