Засварчин

Нээлтийн огноо: 2024-02-06
Хаалтын огноо: 2024-02-20 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Долоо хоног, өдөр тутмын төлөвлөгдсөн болон төлөвлөгдөөгүй ажлыг гүйцэтгэх
  • Гүйцэтгэсэн засварын бүх ажлыг дараах байдлаар баримтжуулна:
    • Ажлын захиалгын картан дээр заагдсан газарт хийгдсэн ажлыг жагсааж бичих
    • Ажлын захиалгын картан дээр ашигласан бүх эд ангийг жагсааж бичих
    • Суулгасан эд ангийн сериал дугаарыг бичих
    • Салгаж авсан эд ангийн дугаарыг бичих
  • Тоног төхөөрөмжийн стандарт ажлын журамд шаардлагатай нэмэлт өөрчлөлт, шинэчлэлтийг гараар тэмдэглэн ахлах ажилтанд өгөх
  • Ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, сэлбэг эд ангийг урьдчилан бэлдэж, ажил хийгдэх дарааллын дагуу аюул эрсдэлийг урьдчилан илрүүлж бүрэн хяналтандаа авсны дараа ажлыг эхлүүлэх
  • Ажилласан цаг, ажлыг хийж дуусгасан тухай мэдээллийг ахлах ажилтанд хэлж бүртгүүлэх, ажлын гүйцэтгэлийн картыг бөглөж хөтлөх
  • Өөрийн болон бусдын аюулгүй байдал, хийж буй ажлын аюул эрсдэлүүдийг тодорхойлж, хяналтын арга хэмжээ авагдсан эсэхийг нягтлах
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийн оношилгоо, цэвэрлэгээ, тосолгоо, үзлэг шалгалтыг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх
  • Ахлах ажилтан болон багийн ахлахын өгсөн чиглэл, зааварчилгааг дагаж мөрдөх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан 3 жилээс дээш ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй бол давуу тал болно
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.