Засварчин

Нээлтийн огноо: 2024-05-27
Хаалтын огноо: 2024-06-07 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Багийн ахлах болон Ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаврын дагуу засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээний процессыг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааг ханган ажиллах.

Үүрэг даалгавар

  • Мод, ган, төмөр, бетон, хуванцар гэх мэт олон төрлийн материалыг ашиглан суурь, хана, шал, тааз, дээврийг хийцийн болон угсралт, цутгалтын ажил гүйцэтгэх
  • Уурхайн барилга байгууламжуудад үүссэн хана, дээвэр болон бусад хийцийн гэмтэл, эвдрэлийг засварлах
  • Цонхны хүрээ, хаалга, хаалганы хүрээ, хаалганы тоноглол, дотор болон гадна талын өнгөлгөө зэрэг мужааны болон дотор заслын ажлууд хийж гүйцэтгэх
  • Төрөл бүрийн бүтцийг угсарч босгох
  • Ажлаа гүйцэтгэхдээ зураг төсөл, схемүүдийг судалж ойлгон, шаардагдах хэмжээ, материалыг тодорхойлдог байх
  • Гар багаж, машин, цахилгаан хөрөө ашиглан материалыг тогтоосон хэмжилтийн дагуу хэлбэржүүлж, зүсэх
  • Аюулгүй ажиллагааны тогтоосон дүрэм, журмыг мөрдөж, аюулгүй, ажлын байрны эмх цэгцийг сахих
  • Модон эдлэлийн машин, гар багаж, цахилгаан хэрэгслийг ашиглан барилгын засвар, шүүгээ, хаалга, хүрээ, шал болон бусад модон эдлэлийг хийх, засах
  • Гар багаж, модон шаантаг, хадаас, гогцоотой тээглүүр, цавуу ашиглан хүрээ, тулгуур хийх, материал угсарч бэхлэх
  • Гар багаж ашиглан бүтцийн эвдэрсэн буюу гэмтэлтэй хэсэг, хэсгүүдийг засах, солих.
  • Хуваарьт болон хуваарьт бус ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх
  • Ажлын дараа хог хаягдлыг цэвэрлэх
  • Шаардлагатай үед Их зогсолтын ажилд томилогдон механик засварын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Барилгын засал чимэглэлийн ажлууд болох замаска татах, плита наах, силикон татах, төрөл
  • бүрийн будаг (хана, шал, тааз) хийх, бүх төрлийн хуулга, хулдаас наах гэх мэт болон үүгээр хязгаарлагдахгүй

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Засвар үйлчилгээний чиглэлийн эсвэл хамаарах мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Монгол улсын жолооны B ангиллын үнэмлэхтэй байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.