Дотоод ажлын зар

Зардлын хяналтын туслах

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Зардлын хяналтын туслах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус ажлын байрны зорилго нь уурхайн талбар дах зардлын хяналтын ахлахын багтүр дүнтэй тайлан бэлтгэх, гүйцэтгэлийн хэмжилтийг хийх зорилгоор төсөв, зардлын зарцуулалт, урьдчилсан тооцооллын бүртгэл хөтлөх, хянахаддэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар:

  • Байгууллагаас тавигдах шаардлагад нийцүүлэн зардлын хяналтын багийн гишүүдийн өдөр тутмын ажилд туслах;
  • Долоо хоног, сар тутмын тайлан болон удирдлагаас хүссэн бусад зардлын түүвэрлэхэд Зардлын ахлах хянагчид туслах;
  • CAR процессыг бэлтгэх, хөтлөх;
  • Нэхэмжлэхүүдийн төлбөрийг арилжааны нөхцөлийн дагуу, цаг хугацаанд нь хийж буй эсэхийг нягталжСанхүүгийн ажиллагаагаар зохицуулан нэхэмжлэхийн төлбөр төлөлтөд хяналт тавих;
  • Бодид болон урьдчилан төлөвлөсөн зардлуудыг Зардлын удирдлагын системийн компьютерт суурилсан зардлын хяналтын тайлангийн системийг ашиглан зардлын кодуудад хуваарилах;
  • Гэрээ байгуулах эрх олголт болон гэрээний өөрчлөлтүүдийг зардлын удирдлагын системд оруулахад туслах;
  • Батлагдсан CAR-уудын доторх төсөв, зардлын зарцуулалт,тооцоолоогүй зардлыг удирдах, хянах зорилгоор өгөгдлийн харьцуулалт хийхэд туслах;
  • Сар бүрийн эцэст гүйцэтгэлийн индекс болон гүйцэтгэлийн урьдчилан тооцоолсон зардал (FTC) –ын тооцооллыг зардлын код тус бүрээр гаргаж өгөгдөл оруулалтын зохицуулалтын хамт хийхэд туслах;
  • Үр өгөөжийн дүнгийн явцын тайлан гаргахад зориулан төлөвлөсөн болон бодит тоонууд, хүн цагуудыг цуглуулахад туслах;
  • Тайлын мэдээ болон бусад ажлууд дээр ахлах зардлын хянагчид туслах

Тавигдах шаардлага:

  • Бизнес, Худалдаа, Инженер, Санхүү, Төсөв эсвэлүүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх..
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Төслийн талбайн орчинд байрлан ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр ажиллах өндөр мэдлэгтэй байх, ялангуяа MS Excel программ дээр ажиллах ахисан түвшний чадвартай байх
  • Шинээр сурах хүсэл эрмэлзлэлтэй, талуудтай болон багийн гишүүдтэй эерэг харилцааг үүсгэж нээлттэй байх
  • Багийн доторх тогтсон процесс болон багийн гишүүдтэй хүндэтгэлтэй харьцах

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)