Зардлын хянагч

Нээлтийн огноо: 2022-10-31
Хаалтын огноо: 2022-11-09 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу толгойн Гүний уурхайн-Төслийн хяналтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Зардлын хянагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь уурхайн талбар дах зардлын хяналтын ахлахын багтүр дүнтэй тайлан бэлтгэх, гүйцэтгэлийн хэмжилтийг хийх зорилгоор төсөв, зардлын зарцуулалт, урьдчилсан тооцооллын бүртгэл хөтлөх, хянахаддэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Байгууллагаас тавигдах шаардлагад нийцүүлэн зардлын хяналтын багийн гишүүдийн өдөр тутмын ажилд туслах;
  • Долоо хоног, сар тутмын тайлан болон удирдлагаас хүссэн бусад зардлын түүвэрлэхэд Зардлын ахлах хянагчид туслах;
  • Аккруэл, аюул осолгүй ажилласан хүн цаг, SAP санхүүгийн баримтуудтай тулгалт хийх, урьдчилсан төлөв гаргах, PPC үүсгэх гэх мэт сарын эцсийн тайлангийн явцад зардлын ахлах хянагчдад туслах;
  • CAR процессыг бэлтгэх, хөтлөх;
  • EPCM-ийн Зардлын хянагчидтай хамтран зарцуулалт, нэхэмжлэхийн баталгаажуулах шаардлагууд болон процессыг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих;
  • Нэхэмжлэхүүдийн төлбөрийг арилжааны нөхцөлийн дагуу, цаг хугацаанд нь хийж буй эсэхийг нягталжСанхүүгийн ажиллагаагаар зохицуулан нэхэмжлэхийн төлбөр төлөлтөд хяналт тавих;
  • Бодид болон урьдчилан төлөвлөсөн зардлуудыг Зардлын удирдлагын системийн компьютерт суурилсан зардлын хяналтын тайлангийн системийг ашиглан зардлын кодуудад хуваарилах;
  • Батлагдсан CAR-уудыг зардлын удирдлагын системд оруулах;
  • Гүйцэтгэгчийн явцын төлбөрийн батламж (CPPC)-ийг ноороглоход CAR төсөвтэй тулгалт хийхэд туслах;
  • Зардлын удирдлагын системд Нэхэмжлэхийн өгөгдлүүдийг оруулах, Төлбөрийн батламжуудыг батлуулах явцыг хариуцах;
  • Гэрээ байгуулах эрх олголт болон гэрээний өөрчлөлтүүдийг зардлын удирдлагын системд оруулахад туслах;
  • Батлагдсан CAR-уудын доторх төсөв, зардлын зарцуулалт,тооцоолоогүй зардлыг удирдах, хянах зорилгоор өгөгдлийн харьцуулалт хийхэд туслах;
  • Сар бүрийн эцэст гүйцэтгэлийн индекс болон гүйцэтгэлийн урьдчилан тооцоолсон зардал (FTC) –ын тооцооллыг зардлын код тус бүрээр гаргаж өгөгдөл оруулалтын зохицуулалтын хамт хийхэд туслах;
  • Үр өгөөжийн дүнгийн явцын тайлан гаргахад зориулан төлөвлөсөн болон бодит тоонууд, хүн цагуудыг цуглуулахад туслах;
  • CAR-уудын зардлыг удирдаж, тайлагнахад ашиглагддаг зардлыг хянах хүснэгтэн тооцооллыг зардлын удирдлагын системтэй сар бүр тулгалт хийж, тэнцүүлэх;
  • Батлагдсан CAR-н үнийн дүнгийн урьдчилан төлөвлөсөн зардал нь гүйцэтгэлээсээ хэтэрсэн тохиолдолд нэмэлт CAR –уудын харьцуулалт хийхэд туслах;

Тавигдах шаардлага

  • Бизнес, Худалдаа, Инженер, Санхүү, Төсөв эсвэлүүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-аас доошгүй жилийн холбогдох чиглэлийн туршлагатай эсвэл ажлын байранд ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Төслийн талбайн орчинд байрлан ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Ажлын төлөвлөгөө хуваарь боловсруулах, хяналт, дүн шинжилгээ хийх гэх мэтээр төлөвлөлт, хуваарь гаргалт боловсруулах, мониторинг хийх, хянах чиглэлийн туршлагатай, Зардлын хяналт, тайлангийн систем, дүн шинжилгээ хийх зэрэг зардлын удирдлагын чиглэлээр ажлын талбарт болон оффисын ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Бусадтай харилцах чадвар өндөртэй
  • Зохион байгуулах өндөр ур чадвартай байх
  • Бүх түвшний удирдлага, ажилтнуудтай хамтран ажиллах чадавхитай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.