Ажил мэргэжил

Зам хариуцсан ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2021-04-02
Хаалтын огноо: 2021-04-12 17:30
Хэлтэс: Гүний уурхай
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай – Олборлолт тээвэрлэлт түвшний барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Зам хариуцсан ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүйцэтгэгчийн хийцийн, механикийн, шугам хоолойн барилгын ажлын гүйцэтгэлүүд дэх аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагуудын хангалтад хяналт тавих үүрэгтэйЗахиалагчийн талын барилгын хэлтсийн гол албан тушаалуудын нэг юм.

Үүрэг даалгавар

  • Гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй барилгын ажлуудыг удирдан тэдгээрийн гүйцэтгэлийг хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих.
  • Гүйцэтгэгчид ажлыг аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих.
  • Барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцсэн байдлаар гүйцэтгэхэд анхааран ажиллана.
  • Ажлын зөвшөөрлүүд, бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүчин зэргийг зохицуулах гэх мэт төслийн төлөвлөгөөг гарган биелэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Барилгын бүхий л үйл ажиллагааг хангалттай төлөвлөхөд нь төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх.
  • Гүйцэтгэгчдээс гаргасан талбайн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллана.
  • Төсөлтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авах.
  • Зураг төсөл барилгын гүйцэтгэлд стандарт, техникийн нөхцөлийн дагуу магадлалыг гүйцэтгэж, шаардлага хангаагүй зүйлсийг мэдээлэх.
  • Төр болон засгийн газрын агентлагуудаас тавьсан бүх шаардлагыг хангуулах тал дээр төслийн ЧБ/ЧХ-ын багтай харилцан хамтран ажиллах.
  • Гүйцэтгэлийн үр дүнг бодитоор сайжруулах инженерчлэлийн болон барилгын аргачлалуудад хийх өөрчлөлтүүдийг тодорхойлох.
  • Өдөр тутмын болон долоо хоног бүрийн тайланд ажлууд, явц/гүйцэтгэл, төлөвлөгдөөгүй асуудлуудын төлөвийг тусгадаг байх.
  • Ажлын байран дах зааварчилгаа болон сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд туслах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олж авсан бүрэн дунд боловсролын дараах эсвэл түүнтэй тэнцэх мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй(дадлагажигч эсвэл мэргэжлийн үнэмлэх) байх
  • Барилгын инженер эсвэл инженерингийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх.
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай;
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.