Зам засварын оператор
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Зам Засварын оператор ажилтан шалгаруулж авна. Энэ нь 9 сарын хугацаатай ажлын байр болно.
Энэхүү албан тушаалын зорилго нь Далд уурхайн хүдэр тээвэрлэлт болон нэвтрэлтийн замын бэлэн байдлыг ханган компанийн дүрэм, журмын дагуу аюулгүйгээр стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Өөрийн ажиллуулах тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглаж эвдрэл гэмтэлгүй, аюулгүй ажиллуулах
- Уурхайн замын хөдөлгөөний нэгдсэн дүрэм болон уурхайн аюулгүй ажиллагааны бусад дүрмүүдийг чандлан баримтлах
- Далд уурхайн хүдэр тээвэрлэлт болон нэвтрэлтийн зам засвар болон дагалдах ажлуудыг ахлах ажилтны даалгавар зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх
- Далд уурхайн хүдэр тээвэрлэлт болон нэвтрэлтийн замын засварыг уурхайн стандарт шаардлагад нийцүүлэн засах
- Зам засварын ажилд шаардагдахИнженер техникийн багаас ирүүлсэн зураг, төлөвлөгөө, Тактик нэгдсэн төлөвлөгөөг унших, ойлгох чадвартай байх, түүнийг дагаж мөрдөх
- Ажлын байрыг эмх цэгцтэй цэвэр, аюулгүй байлгах
- Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол ахлах ажилтан болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах
- Хамтран ажиллагсад болон уурхайн бусад хэсэг нэгж бүртэй үр дүнтэй эерэг харилцаа холбоо тогтоож ажиллах
- Онцгой байдлын үедхэрхэн хариу арга хэмжээ авах сургалтанд хамрагдаж, бүрэн дүүрэн мэдлэг, чадвартай болсон байх
- Онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах
- ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй хийж гүйцэтгэх
- Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллах
- ХХХ-ийг зөв зохистой хэрэглэж арчилж тордох
- Ажлын цагийн зохион байгуулалт сайтай, үр бүтээлтэй өнгөрүүлж сул чөлөөтэй цаг гарвал өөрийн идэвхи санаачлагаар ахлах ажилтандаа мэдээллэж ахлах ажилтны өгсөн аливаа үүрэг даалгаврыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Зам, гүүрийн машин механизмын оператор – Автогрейдэр эрхийн үнэмлэхтэй байх (M ангилал)
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
- Уурхай эсвэл газар зам гүүрийн ажилд тоног төхөөрөмж дээр мэргэшсэн, 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
- ЭМААБО-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэдэг
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.