Жамбалдоржийн Тана

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Ж.Тана нь 2023 оны 4 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тус албан тушаалд томилогдохоос өмнө Тана нь Америкийн Нэгдсэн Улсын зөвлөх үйлчилгээний Маккинзи компанид менежерийн албан тушаалыг хашиж байсан юм. Мөн тэрээр Рио Тинто групп болон “Оюу толгой” компанид Бизнесийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай юм.

Тана нь 2017 оноос хойш таван жилийн хугацаанд Маккинзи компанид ажиллахдаа байгалийн баялаг, уул уурхайн салбарын компаниудад төсөл хэрэгжүүлэх багууд удирдаж байсан. Түүнчлэн уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр засаглал, төслийн удирдлага болон стратегийн чиглэлээр ажилласан арвин туршлагатай.
Тэрээр Английн Оксфордын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Америкийн нэгдсэн улсын Харвардын их сургуулийн Эдийн засгийн бакалавр зэрэгтэй. Мөн 2013 онд Австралийн Күйнслэндийн Их Сургуульд Эрдэс баялгийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, байгаль орчны чиглэлээр мэргэшиж төгссөн.