Жак Ван Тондер

Гүний уурхайн төслийн захирал

“Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арван хоёрдугаар сарын нэгэнд Жакийг Гүний уурхайн төслийн захирлаар томилсон. Жак компанийн гүйцэтгэх удирдлагын багт орж ажиллах бөгөөд тэрээр төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа шууд тайлагнана.

Жак 20 гаруй жилийн өмнө Рио Тинто компанид анх ажлын гараагаа эхэлснээс хойш Палабора, Рөүб Валли, Кэйп Ламбэрт, Хөүп Даунс 4, Аргайль зэрэг уурхайд гүйцэтгэх удирдлагын алба хашиж ирсэн туршлагатай. Тэрээр Рио Тинто группийн Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн багийн техникийн хэсэгт ахлах удирдлагын албан тушаалыг 2017 оноос хашиж байсан бөгөөд Хөрөнгө удирдлагын төвийн удирдлагын хувиар бизнес шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байв. Жак Хөрөнгийн удирдлага, засвар үйлчилгээний менежментийн чиглэлээр магистрын зэрэгтэй бөгөөд Төслийн менежментээр бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Мөн тэрээр Австралийн Байгууллагын удирдлагын институтийн төгсөгч, Уул уурхай, металлын олон улсын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн.