Дэйрдрэ Лингенфэлдер
Дэйрдрэ Лингенфэлдер нь 2022 оны гуравдугаар сард “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч билээ. Тэрээр 2017 оноос эхлэн Рио Тинто компанийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг өнгөрсөн таван жилийн турш хашсан. Энэ хугацаандаа тэрээр Рио Тинтогийн Зэсийн группийн олон улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа “Оюу толгой” компанийн хэмжээнд ЭМААБО болон тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх зорилтот хүчин чармайлтыг манлайлан ажиллаж байсан юм.
Дэйрдрэ Рио Тинто группд ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай.
Тэрээр Йоханнесбургийн их сургуульд Худалдааны болон Шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.