Дуудлага худалдааны урилга
"Оюу толгой" ХХК хавсралт 1-д заагдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.
Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд 10:00 - 16:00 цагийн хооронд доорх хаягаар үзэж танилцаж болно.
"Оюу толгой" ХХК-ийн Бизнес хөгжлийн төв, Цагаан булагын 8-р баг, Даланзадгад сум, Өмнөговь аймаг, Монгол улс
Үнийн саналыг хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 - 17:00 цагийн хооронд доорх цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ.
- "Оюу толгой" ХХК-ийн Төлөөлөгчийн газар, 305 тоот, Говь сандс төв, Даланзадгад сум, Өмнөговь аймаг
- Оюу толгой ХХК-ийн Ханбогд оффис, Иргэдийн хөгжлийн төв, Ханбогд сум, Өмнөговь аймаг
Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө дээрээ 20 600 000 /хорин сая зургаан зуун мянга/ төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг “Оюу толгой” ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд 2016 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.
Нэмэлт мэдээлэл:
- Дуудлага худалдаанд Өмнөговь аймгийн аж ахуйн нэгж, иргэдээс үнийн санал авна.
- Дэнчин тавьсан банкны гүйлгээний утга нь дэнчин тавьж буй хөрөнгийн “Хувийн дугаар” болон оролцогчийн “Регистерийн дугаар”-ын мэдээллийг агуулсан байх ёстой.
- Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралт 1-д заагдсан 1 хувийн дугаартай үл хөдлөх хөрөнгөнд дэнчин болох 20 600 000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Хувийн дугаар 1, ЧЖ75101402”
- Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй болохыг анхаарна уу.
- Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг 2016 оны 5-р сарын 26-нд үнийн саналын хуудсан дээр бичигдсэн данс руу буцаан шилжүүлнэ.
- Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
- Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 6-р сарын 02-ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.
- Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Дуудлага худалдаагаар авсан үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
"Оюу толгой" ХХК
Хангамжийн хэлтэс
.