Ажил мэргэжил

Дунд хугацааны төлөвлөлтийн инженер /1/

Нээлтийн огноо: 2021-03-31
Хаалтын огноо: 2021-04-12 17:30
Хэлтэс: Гүний уурхай
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Гүний уурхай– Техникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дунд хугацааны төлөвлөлтийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөлтийн багийн процессын дагуу гүний уурхайн сарын төлөвлөгөө болон тайланг гаргах
  • Гүний уухайн ажлын талбайнуудаар үзлэг хийж, төлөвлөгөөний гүйцэтгэлийг шалгах
  • Бусад багуудтай уурхайн төлөвлөгөөний хуралд оролцож, хурлуудыг удирдах
  • Хүдрийн хэмжээ болон агуулгын мэдээллийг бусад багуудад бэлтгэж өгөх
  • Улирлын төлөвлөгөө гаргах ажилд дэмжлэг үзүүлэх
  • Гүний уурхайн бусад багуудтай хамтран ажиллаж, төлөвлөгөө боловсруулж ложистикийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Сайжруулалтын төслүүд дээр бусад багуудтай хамтран ажиллах
  • Багийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах үүднээс журам боловсруулах болон заавар бэлтгэх
  • Уурхайн талбар дээрх болон бусад багуудтай нягт хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл байх
  • 3-аас доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага буюу ажлын байран дахь сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Автокад, Вулкан, Surpac, Deswik болон бусад холбогдох уул уурхайн 3D зураглалын програм дээр ахисан түвшний ур чадвартай байх
  • Microsoft excel болон оффисын програмууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.