Дунд хугацааны төлөвлөлтийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-10-21
Хаалтын огноо: 2022-11-04 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхай – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Дунд хугацааны төлөвлөлтийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн олборлолт төлөвлөлт, инженерийн чиг үүрэгт ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд төлөвлөлтийн багийг удирдан чиглүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Дунд хугацааны төлөвлөлтийн багийн өдөр тутмын ажлыг удирдах.
  • Өөрт харъялагдах инженерүүдийн мэргэжлийн болон хувь хүний хөгжилд RioTinto - ийн процесийг ашиглан дэмжиж ажиллах.
  • Уурхайн сар тутмын төлөвлөгөөг уурхайн оролцогч талуудтай өндөр хэмжээний зөвлөх болон нэгдсэн явцаар дамжуулан боловсруулж, танилцуулах.
  • Төлөвлөгөөт ажлуудыг нарийн нягт, үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай баримт нотолгооны баримт бичиг, дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулах.
  • Уурхайн бусад төлөвлөлтийн хэлтэс, багуудад (уурхайн улирлын төлөвлөлт, уурхайн зохицуулалтын баг болон барилгын багуудад) удирдлагын үйл ажиллагааны систем болон процессыг ашиглан дэмжлэг үзүүлэх
  • долоо хоногоос сар тутмын гүйцэтгэлийн цаг хугацааны хүрээг хянах болон тэдгээрийн биелэлтийн тайланг гаргаж, хөтлөх
  • Гүний уурхайн үйл ажиллагаанд болон хариуцсан хэсгийн ажилд тогтмол үзлэг шалгалт хийхдээ дараах зүйлсэд хяналт тавих
  • төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэх,
  • талбайд биечлэн манлайлал үзүүлэх.
  • Сайжруулалтын төсөлд уурхайн багийн цар хүрээнд туслах ба удирдах
  • Бусад оролцогч талуудтай зөрчилдөөн үүсэхтэй холбоотой эрсдэлийг бууруулах үүднээс гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажлын аргачлалыг тодорхойлох, ААДШ, Эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
  • Бусад хэлтсүүдээс гаргах техникийн асуудлуудыг хариуцан, бүтээн байгуулалтын/нэвтрэлтийн үе шатны туршид барилгын багуудтай харилцан ажиллах
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр нөлөөтэй явуулахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах
  • Шинэ инженер, техникчдийг сургах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага буюу ажлын байран дахь сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх.
  • Гүний уурхайн орчинд дор хаяж 2 жил ажилласан байх.
  • AutoCAD, Vulcan, Surpac, Deswick буюу ижил төстэй уул уурхайн 3D програм эзэмшсэн байх
  • Microsoft Excel болон Oффис программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол давуу тал болно
  • Удирдах, манлайлах түвшний ажил хйиж байсан бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.