Дулаан, агааржуулалт, хөргөлтийн системийн ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механикийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дулаан, агааржуулалт, хөргөлтийн системийн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төхөөрөмж засварын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны шаардлагатай хурлуудад оролцон тэр хурлаас гарсан мэдээллийг өдөр тутмын ажил эхлэхийн өмнөх хурал дээр танилцуулж, хүмүүстээ хүргэн улмаар тухайн ажилтны болон багийн аюулгүй ажиллагааг дэмжин ажиллах
  • Хариуцаж буй багийнхаа бүх гишүүдийн аюулгүй байдал болон хийж буй ажлын аюул эрсдэлүүд тодорхойлогдсон, хяналтын арга хэмжээ авагдсан эсэхийг нягталж байх
  • Хөдөлгөөнт Засварын хэлтэс дээр ашиглагдаж буй тоног төхөөрөмж болон барилга байгууламжуудийг боломжит түвшинд, үр ашигтайгаар ашиглахад анхаарах
  • Солих сэлбэгийн нөөц болон сэлбэг ашиглах нөөцөд хяналт тавьж ажиллах
  • Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж буй чухал тоног төхөөрөмжүүд дээр гэрээт ажлын хамрах хүрээ, үйл явцыг нь хянах, зохицуулах болон ажлын чанарыг шалгах
  • Төлөвлөгч нар болон хамт ажиллагсадтайгаа сэлбэгийн бэлэн байдал болон шаардлагатай байгаа сэлбэг, багаж, тоног төхөөрөмжийн талаар харилцаж, хамтран ажиллах
  • Тоног төхөөрөмжийн зогсолтын цагт анализ хийж, эвдрэлийн үеийн нөөц төлөвлөгөөг боловсруулах
  • Засвар үйлчилгээний ахлах мэргэжилтэнд явцын дунд болон шаардлагатай үед ажлаа тайлагнах, асуудал гарсан үед шууд мэдэгдэж байх
  • Удирдлагын хувьд өөрийн ажил үүргийг ойлгож, ажлын чанарт илүү ихээр анхаарал хандуулан ажиллах;
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэвшил, арга барилууд, 5S болон бусад журмыг даган мөрдөх
  • Засвар үйлчилгээний ахлах мэргэжилтний үүрэг болгосон бусад ажлыг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Төлөвлөлт ба зохицуулалтын сайн ур чадвартай байх
  • Манлайлал, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний дундаас дээш, эсвэл ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.