Дулааны төв станцын процессын ахлах инженер (1)
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу Толгойн Уурхайн талбарын дэд бүтэц, ашиглалат - Ус, Дулаан хангамжийн хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног aмрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дулааны төв станцын процессын ахлах инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь 1) ДТС-ын их засвар, бүтээн байгуулалтын төслийн төлөвлөлт хэрэгжилтийг хянах, гэрээт байгууллагуудыг удирдан зохион байгуулах 2) үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны чухал хяналтуудын хэрэгжилтийг хянах, үр дүнд сайжруулах 3) ДТС дээр дулааны процессны технологийн инженерчлэлийг хариуцахад оршино.
Үүрэг даалгавар
- ДТС-ын их засвар бүтээн байгуулалтын ажлыг төсөл хэрэгжих бүхий л хугацаанд удирдан зохион байгуулах
- Төслийн менежментийн багийг бусад үйл ажиллагааны багууд гэрээт, туслан гүйцэтгэгч
- Төслийн удирдлагыг стандарт үйл явц, систем болон хэрэгслээр хангаж, тэдгээрийг хэрэгжүүлэх
- Инженерийн болон үйлчилгээний баг, бараа материал ханган нийлүүлэгч зэрэг олон салбарын гэрээт байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг удирдан, чиглүүлэх
- Төслийн явцыг төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт, төслийн явц, өртөг зардал, хуваарь нь шаардлагын дагуу хийгдэж байгаа эсэхийг тайлагнах зорилгоор ил тод тайлагналыг хэрэгслээр хангах
- Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны багтай нягт уялдаа холбоотой ажиллаж их засварын ажлын үе шат (бэлтгэл ажил, хэрэгжилт, төгсгөлийн үе шат) бүрт ҮАА-ны стандарт болон шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих
- Дулааны төв станцын урьдчилан сэргийлэх болон урсгал засвар үйлчилгээний ажлын захиалга, тэр дундаа ҮАА-ны чухал хөрөнгө болон тэдгээрийн эд ангиудад хийгдэх засвар үйлчилгээний ажлын захиалгын үр дүнд хяналт тавих
- Хяналт хариуцагч нарын хэрэгжүүлж буй ҮАА-ны чухал хяналтын арга хэмжээний үр дүнд хяналт тавьж, цаашид сайжруулах үүднээс ДТС –ын Ахлах мэргэжилтэн болон Менежер (аюул хариуцагч)-тэй тайлан/ үр дүнг хэлэлцэх
- ҮАА-ны удирдлагын баримт бичгийн хяналтыг удирдаж тухайн баримт бичгүүд (журам, дүрэм гэх мэт) нь хугацаандаа найдвартай шинэчлэгдэж, Рио Тинтогийн D6 стандарттай нийцэж буй эсэхийг нягтлах
- Шаардлагатай үед станцын оператор болон чухал хяналт хэрэгжүүлэгч нарт зөвлөгөө өгөх, сургалт явуулах, мэдээллээр хангах
- ДТС-ын үйл ажиллагааны горимд үнэлгээ өгч, үйлдвэрлэлийн мэдээ өгөгдөлд дүн шинжилгээ хийх, шаардлагатай үед холбогдох стандарт, журам, хууль тогтоомжийн дагуу зөвлөмж болон/эсхүл шийдэл санал болгох
- ДТС-ын тоноглолын ажиллагааны төлөв байдал, горимын параметруудад хяналт тавьж, станцын үйл ажиллагааны горимд нөлөөлөх алдаа эвдрэлийг илрүүлэх, шаардлагатай үед асуудлыг мэдээлж, туршилт тохиргоо хийх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэгт оролцох
- ОТ Инженерийн баг зэрэг гэрээт, туслан гүйцэтгэгч, багуудтай хамтран хэрэгжүүлэх инженерийн сайжруулалтын төслийг удирдан чиглүүлэх
- Ашиглалтын гарын авлагыг хянах, шинэчлэх, станцыг ажилчид болон гэрээтүүдэд шаардлагатай сургалтыг явуулах
- Засварын гарын авлагыг хянах, тэдгээрийг өөрчлөх, сайжруулах саналыг холбогдох баг, байгууллагад тавих
- Шаардлагатай үед ахлах ажилтан, оператор болон лабораторийн ашилтанд шаардлагатай сургалт явуулж, зөвлөгөө өгөх
- ДТС-ын Ахлах мэргэжилтэнд жилийн болон урт хугацааны үйл ажиллагааны болон хөрөнгийн төлөвлөгөө боловсруулахад туслах
нараас бүрдүүлэн байгуулж үйл ажиллагаанд нь хяналт тавих
Тавигдах шаардлага
- Дулааны процессын инженер эсвэл механик инженерийн чиглэлээр бакалавр зэрэгтэй эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх
- Дулаан хангамжийн салбарт 5-с дээш жил ажилласан туршлагатай байх
- Туршилт тохируулгын багажнуудын зааврыг орчуулах, боловсруулах, ашиглах чадвартай байх
- Баг удирдах, бусадтай хамтран ажиллах туршлагатай байх
- Байгууллагын бүх түвшинд оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартайбайх
- Санаачлагатай байх, бие дааж болон багаар ажиллах чадвартай байх
- Ажлын үйл явц, журмуудыг боловсруулах чадвартай байх
- Уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.