Дулааны төв станцын инженерчлэл хариуцсан мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-05-07
Хаалтын огноо: 2024-05-21 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Уурхайн дэд бүтэц, үйлчилгээний үйл ажиллагааны хэлтэст - Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дулааны төв станцын инженерчлэл хариуцсан мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Дулааны төв станцын инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого, журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ДТС-ын их засвар, сэргээн засах ажлыг хариуцаж, дараах үндсэн болон тэдгээрээр үл хязгаарлагдах бусад үүргийг гүйцэтгэнэ:
    • ДТС-ын их засварын төслийг хэрэгжилтийн бүрэн хугацаанд удирдан чиглүүлэх
    • Үйл ажиллагааны салбар чиглэлээр мэргэшсэн шинжээч нарыг оролцуулсан Төслийн менежментийн багийг байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих
    • Төслийн менежментийг стандартад нийцсэн үйл явц, систем болон хэрэгслээр хангаж тэдгээрийг хэрэгжүүлэх
    • Инженерийн, үйлчилгээний, материал ханган нийлүүлэлтийн зэрэг олон түншлэгч багуудын гүйцэтгэлийг удирдан чиглүүлэх
    • Төслийн явц, ахицыг гаргасан төлөвлөгөөтэй уялдуулан харуулахуйц тайлагналын ил тод хэрэгслээр хангах, төслийн явц, зардал, хуваарь зэргийг тайлангийн шаардлагын дагуу тайлагнах
    • Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа (ҮАА)-ны удирдлагын багтай нягт хамтран ажиллаж их засварын ажлын үе шат (бэлтгэл, хэрэгжилт, дуусгах үе шат) бүрт ҮАА-ны стандарт, шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах
  • Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны чухал хяналтуудыг үр ашигтай хэрэгжүүлэхэд хяналт тавих
    • Дулааны төв станцын урьдчилан сэргийлэх болон хуваарьт засвар үйлчилгээ, тэр дундаа ҮАА-ны чухал хөрөнгө, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн засвар үйлчилгээний ажлын захиалгын үр ашигтай байдалд хяналт тавих
    • Хяналт хариуцагч нарын хэрэгжүүлж буй ҮАА-ны удирдлагын чухал хяналтуудын үр дүнтэй байдалд мониторинг хийж, тасралтгүй сайжруулалтын зорилгоор ДТС-ын ахлах мэргэжилтэн болон менежер (аюул хариуцагч) нартай тайлан/үр дүнгийн талаар зөвлөлдөх
    • ДТС-ын түвшинд ҮАА-ны удирдлагын баримт бичгийг хариуцаж, тэдгээрийг (журам, дүрэм гэх мэт) цаг тухайд нь шинэчлэн, Рио Тинтогийн D6 стандарттай нийцүүлж буй эсэхэд хяналт тавих
    • Шаардлагатай үед үйлдвэрийн операторууд болон чухал хяналтын хэрэгжүүлэгчдэд зөвлөгөө өгч сургалт, мэдээллээр хангана
  • ДТС-ын үйлдвэрлэлийн технологи болон техникийн бичиг баримтуудыг хариуцаж, дараах үндсэн болон тэдгээрээр үл хязгаарлагдах бусад үүргийг хэрэгжүүлнэ:
    • ДТС-ын үйл ажиллагааны горимд үнэлэлт дүгнэлт өгч, процессын өгөгдөлд дүн шинжилгээ хийх, шаардлагатай үед холбогдох стандарт, дүрэм журамд нийцсэн зөвлөмж, шийдэл гаргах
    • ДЦС-ын тоноглолын ажиллагаа, горим параметрийг шалгаж, үйлдвэрийн үйл ажиллагааны горимд нөлөөлж болзошгүй алдаа доголдлыг илрүүлэх, шаардлагатай үед асуудлыг удирдлагад мэдээлж, туршилт тохируулга, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэх мэт үйл ажиллагаанд оролцох
    • ОТ инженерингийн баг зэрэг мэргэшсэн шинжээч багуудтай хамтран инженерингийн сайжруулалтын төслийг хариуцан удирдах
    • Ашиглалтын гарын авлагуудыг хянаж, шинэчлэх, үйлдвэрийн ажилтан болон түншлэгч нарт шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах
    • Засвар үйлчилгээний гарын авлагуудыг хянан тохиолдуулж, холбогдох хариуцагч/ мэргэшсэн шинжээч багуудад зохих өөрчлөлт эсвэл сайжруулалтыг санал болгох

Тавигдах шаардлага

  • Ус хангамж, дулаан хангамж болон шугам сүлжээний инженерийн, эсвэл бусад холбогдох шинжлэх ухааны чиглэлээр бакалавр зэрэгтэй байх
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх
  • Манлайлах, удирдан зохион байгуулах өндөр ур чадвартай, багийн ажлыг төлөвлөх чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Монгол улсын хууль тогтоомж, стандартын талаарх өндөр мэдлэгтэй
  • Бусадтай харилцах, ярианы болон илтгэх ур чадвар сайтай
  • Тайлан мэдээ бэлтгэх өндөр ур чадвартай
  • Уул уурхайн нөхцөлд ажиллах, хүнд орчин нөхцөлд дасан зохицох чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.