Дулааны төв станцын ахлах мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-нийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр болон Улаанбаатар хотод 50/50 % байршин ажиллах нэг (1) Дулааны төв станцын ахлах мэргэжилтэн aжлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь 1) ДТС-ын их засвар, бүтээн байгуулалтын төслийн төлөвлөлт хэрэгжилтийг хянах, гэрээт байгууллагуудыг удирдан зохион байгуулах 2)үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны чухал хяналтуудын хэрэгжилтийг хянах, үр дүнд сайжруулах 3) ДТС дээр дулааны процессны технологийн инженерчлэлийг хариуцахад оршино. 4) ДТС, ҮУХС, УЦСБ, БУЦБ-ийн үйл ажиллагааг аюулгүй байдлаар явуулах 5) өөр өөр гүйцэтгэгчийн удирдан зохицуулах ДТС-ын их засвар, шинэчлэлийн төслийн төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих, 6) ДТС, ҮУХС, УЦСБ, БУЦБ-ийн урт хугацааны хөрөнгийг төлөвлөх, хэрэгжүүлэх 7) халаалт, ус хангамжийн чиглэлээр холбогдох хэлтсүүдтэй харилцах, зохицуулах/хамтран ажиллах.
Үүрэг даалгавар
Дулааны төв станц (ДТС), Түүхий ус хангамжийн систем (ТУХС), Ус цэвшүүлэн савлах үйлдвэр (УЦСҮ), Ус цэвэрлэх байгууламжийн (УЦБ) үйл ажиллагааны удирдлагыг хариуцаж, дараахь үндсэн үүргийг гүйцэтгэдэг боловч үүгээр хязгаарлагдахгүй:
- ДТС, ТУХС, УЦСҮ, УЦБ-ын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, осол/осол гаргахгүй байх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.
- ДТС-ы их засварын төслийн мөчлөгийг бүрэн төлөвлөж гүйцэтгэл дээр хяналт тавих
- Үйл ажиллагаа явуулж буй нарийн мэргэжилтнүүдтэй хамтран төслийн удирдлагын багийг байгуулж, түүнд хяналт тавих
- Төслийн удирдлагын стандартчилсан үйл явц, систем, хэрэгслээр хангах, хэрэгжүүлэх
- Инженер, үйлчилгээ, материал нийлүүлэгч зэрэг олон салбарын гэрээт гүйцэтгэгчдийн гүйцэтгэлийг удирдаж, зохицуулах
- Төлөвлөгөөний дагуу төслийн явцыг харуулах, тайлангийн шаардлагын дагуу явц, зардал, хуваарийг тайлагнах ил тод тайлагналын хэрэгслээр хангах.
- Засварын үе шат бүрт (бэлтгэх, гүйцэтгэх, дуусгах) Үйлдвэрлэл үйл ажиллагааны стандарт болон шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны удирдах багтай нягт хамтран ажиллах.
- Урьдчилан сэргийлэх болон байнгын засвар үйлчилгээний ажлын захиалга, ялангуяа үйл явцын аюулгүй байдлын чухал хөрөнгө, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн үр нөлөөг хянах.
- Хяналт хариуцагчийн хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны чухал хяналтын үр дүнтэй байдлын мониторингийг хийж, үргэлжлүүлэн сайжруулахын тулд ДТС-ын менежертэй тайлан/үр дүнгийн талаар зөвлөлдөх.
- Баримт бичгийг (журам, дүрэм гэх мэт), RT D6 стандарттай нийцүүлж Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны баримт бичгийн хянах, шинэчлэх.
- Шаардлагатай үед үйлдвэрийн операторууд болон чухал хяналтын хэрэгжүүлэгчдэд зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангана
- ДТС, ТУХС, УЦСҮ, УЦБ-ын үйл ажиллагааны горимыг үнэлж, үйл явцын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шаардлагатай үед холбогдох стандарт, дүрэм, журмын дагуу зөвлөмж, шийдэл гаргах.
- ДТС, ТУХС, УЦСҮ, УЦБ-ын тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал, горимын параметрийг шалгаж, үйлдвэрийн ажиллагааны горимд нөлөөлж болзошгүй алдааг илрүүлэх, шаардлагатай үед асуудал тавих, шалгалт тохируулга, туршилт, ТЭЗҮ гэх мэт үйл ажиллагаанд оролцох.
- OT Инженерийн багтай хамтран байгууламжуудын инженерчлэлийг сайжруулах төслүүдийг зохицуулах.
- Ашиглалтын гарын авлагыг хянаж, шинэчлэх, үйлдвэрийн ажилтан, гүйцэтгэгч нарт шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах
- Засвар үйлчилгээний гарын авлагыг хянаж, холбогдох мэргэжилтнүүдэд өөрчлөлт, сайжруулалтыг санал болгох Шаардлагатай үед ахлах ажилтан, оператор, лабораторийн ажилтнуудад сургалт, зөвлөгөө өгөх
- Жилийн болон урт хугацааны үйл ажиллагаа, хөрөнгийн төлөвлөгөө боловсруулах
Тавигдах шаардлагууд
- Дулааны процессын инженерёлэл эсхүл механик инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Дулаан хангамжийн салбарт 5-с дээш жил ажилласан туршлагатай байх
- Туршилт тохируулгын багажнуудын зааврыг орчуулах, боловсруулах, ашиглах чадвартай байх
- 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх; мөн
- Монгол, Англи хэлний чадвар өндөр чадвартай байх.
- Тайлан бэлтгэх өндөр чадвартай байх.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.