Дугуй засварчин

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дугуй засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн дугуйн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өдөр тутмын дугуйн засвар үйлчилгээ хийх
  • Дугуйн засвар үйлчилгээний дутагдлыг арилгахад өөрийн хувь нэмрээ оруулж, ажлын менежментийн талаар ойлгож ажиллах
  • Ажлын менежментийн аливаа үүрэг даалгаврыг ажлын захиалга/ажлын зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх.
  • Засвар үйлчилгээний ажил хийгдсэний дараа тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгах болон цэвэрлэгээг хийх
  • Уурхайн дунд, бага болон туслах тоног төхөөрөмжийн дугуй засварын ажлыг хийж гүйцэтгэх.
  • Дугуй засвартай холбоотой төлөвлөгдсөн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа эсэх дээр шаардлагатай мэдээллээр хангах
  • Үйлдвэрлэлд шууд нөлөөлөх болон нэн түрүүнд хийгдэх шаардлагатай чухал ажлуудыг ангилж, бизнест нөлөөлөхгүй байх тал дээр анхаарах.
  • Дугуй болон обудны өөрчлөлттэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг бэлтгэж дугуй менежментийн системд оруулах
  • Дугуйн обуд, хавхлагийн техник хангамжууд, ялангуяа удаан эдэлгээтэй эд ангиудын тоог хамгийн бага байхад анхаарч, нөөц бүрдүүлэхэд зориулж тэдгээрийн мэдээллийг ахлах ажилтан болон худалдан авалтыг багт мэдэгдэх
  • Агуулахад буюу нөөцөнд байгаа дугуй, обуд болон бусад сэлбэгийг зөв зохистой, төлөвлөгөөний дагуу хэрэглэж, дахин хэрэглэх бол өөрийн удирдах ажилтанд мэдээлэл
  • Ажлын захиалга болон өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа аюул осолгүй хийж гүйцэтгэх.
  • Дугуй засварын тоног төхөөрөмжинд ашиглахын өмнөх үзлэг шалгалтыг хийх, өдөр тутмын ажлын байрны үзлэгийг хийх

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, механик инженер, дугуй засварын чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх
  • Тухайн мэргэжлийн чиглэлээр 2-с дээш жил ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Төлөвлөлт ба зохицуулалтын сайн ур чадвартай байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.