Дугуйн засварчин

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн үйл ажиллагаа Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дугуйн засварчин ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэх бөгөөд хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагаа чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Бат харилцаа болон төвлөрөн ажиллаж ашиглаж буй OT ажлын удирдлагын явцыг дэмжинэ.

Үүрэг даалгавар

  • Дугуйг солих бүх үйл ажиллагааг аюулгүй ба чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
  • Бүх журам дүрмийг дагаж мөрдөх
  • Дугуй солих бүх өгөгдөл мэдээллийг холбогдох системд оруулах
  • Эрүүл цэвэр аюулгүй ажлын орчин бүрдүүлэх
  • Эд хөрөнгийн гүйцэтгэлд гарч буй аливаа эвдрэл доголдлыг илрүүлж санал хүсэлтээ өгөх
  • Эвдрэлийг бууруулах процессыг дэмжин ажиллах ба ажлын менежментийн дүн шинжилгээ болон хөрөнгийн тактикийг хянан шинжлэх
  • Засварын тоног төхөөрөмжийг ажиллуулсны дараах цэвэрлэгээ арчилгааг хийх
  • Аюулгүй ажиллагааны соёлыг нэн тэргүүнд дэмжин ажиллах
  • Аливаа дугуйн ажлыг гүйцэтгэхдээ Рио Тинто болон Оюу Толгой ХХК-ийн холбогдох Стандарт, бодлого болон дүрэм журмыг хэрэгжүүлж мөрдөн ажиллах
  • Уурхайд явагдах аливаа дугуй засварын ажлыг хариуцах ба бусад шаардлагатай тээврийн хэрэгслийг дэмжиж ажиллах
  • Тусгай мэргэжлийн багаж болон тоног төхөөрөмжийн судалгаа хийж, сэлбэгийн дугаар болон боломжит ханган нийлүүлэгчийг олох
  • Дугуй засварын статистик мэдээг гаргаж хянаж (даралтын шалгалт, дугуйны хээн хэмжилтүүд гэх зэрэг) дугжй засварын талаар аливаа шийдвэр гаргахад ашиглах
  • Дугуй болон обудын холбогдох бичиг баримтыг цуглуулан дугуйны менежментийн системд оруулах
  • Урт хугацааны нийлүүлэлт хийгддэг обуд болон хавхлын агуулахад байх хамгийн бага хэмжээг хянаж гаргаж мэдээллийг ахлах ажилтан / хангамжийн ажилтанд мэдэгдэн нэмүүлэх
  • Дугуй засварын бүх тоног төхөөрөмжид ашиглалтын өмнөх үзлэгийг хийж ажлын байрны үзлэгийг өдөр тутамд гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх;
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байвал сайн;
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх;
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Microsoft хэрэглээний програм ашиглах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.