Дижитал суваг хариуцсан ажилтан

Нээлтийн огноо: 2023-01-18
Хаалтын огноо: 2023-01-31 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татан ажиллуулахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу Толгой" ХХК-ийн – Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газар-Дотоод мэдээлэл харилцааны багт Уурхайн цогцолборт 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дижитал суваг хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтан нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн дагуукомпанийн ажилтнуудын оролцоог хангах, нэр хүндийн эрсдлийг бууруулах зорилгоор Оюу Толгой компанийн ажилтнуудын оролцоог хангах стратеги, төлөвлөгөөний хүрээнд ажилтны оролцоог хангах дотоодын сувгуудаар дамжуулах мэдээллийн агуулгыг боловсруулах, батлуулах, түгээх үйл явцын хэрэгжилтийг идэвхи санаачлагатайгаар хангаж ажиллана.

Энэхүү албан тушаалын үндсэн зорилго нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийг дэмжиж, ХАМХГ болон байгууллагын зорилтуудыг хангах явдал юм.

Үүрэг даалгавар

  • OT portal, OT Info аппликейшн, OTTV, OT Facebook групп болон бусад дижитал сувгуудад мэдээлэл, харилцааны урсгалыг зохицуулж, стратеги төлөвлөгөөний дагуу контентийг үр дүнтэй, мэдээлэл хүртээмжтэй байлгах
  • Бусад багууд болон Бүтээлч үйлчилгээний багуудтай хамтран контент хийх, бичих, засварлах, олон нийтийн сүлжээний хэрэгслийн контентийн санаа гаргах, томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Дижитал сувгийн хүртээмжид дүн шинжилгээ хийж, тогтмол тайлан, зохих зөвлөмж сайжруулалтыг ахлах ажилтан болон холбогдох ажилтнуудад өгөх
  • Уурхайн айлчлал болон дотоод сувгуудаар цацагдах мэдээлэлд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Шаардлагатай бол Дотоод мэдээлэл харилцааны баг болон ХАМХ газрын өргөн хүрээний ажилд хувь нэмрээ оруулах, мөн Уурхайн дотоод мэдээлэл харилцаа болон дижитал суваг хариуцсан ахлах ажилтанг орлож ажиллах

Тавигдах шаардлага

  • Харилцаа, маркетинг, сэтгүүл зүй, бизнес, олон нийтийн харилцаа буюу холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх (холбогдох ажлын туршлагатай бол орлуулан тооцох боломжтой);
  • Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах, маркетинг, харилцаа холбоо, график дизайн, харилцагчийн харилцааны менежмент эсвэл холбогдох чиглэлээр хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх
  • Facebook insights, Google Analytics, Canva, MS office зэрэг програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Power BI, Miro зэрэг програмууд дээр тайлан гаргах чадвартай байх;
  • Төвөгтэй эмзэг асуудлыг шийдвэрлэх чадвартай, болгоомжтой хянуур бөгөөд шулуун шударга;
  • Аюулгүй байдалд тавих анхаарал өндөр ба ёс зүйн стандартад нийцэх;Багаар ажиллах чадвартай байх


Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2023 оны Нэгдүгээр сар 31 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү

"Оюу Толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.