Дата & Системын Аналист

Нээлтийн огноо: 2022-06-28
Хаалтын огноо: 2022-07-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл - Геологи, геотехник-ийн хэлтэст Улаанбаатар оффист талбарт 5/2 хувиартайгаар ажиллах нэг (1) Дата & Системын Аналист ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар:

Үндсэн ажил үүрэг

  • Холимог ба клауд систем дээр суурилсан Геотехникийн хэлтсийн тооцоолол, програм хангамжийн орчныг боловсруулан хөгжүүлэх.
  • Kubernetes cluster-н засвар үйлчилгээ
  • Кибер аюулгүй байдлын журмуудыг даган мөрдөх
  • Код хадгалах хэсэг ба Аливаа зүйл боловсруулах орчныг үүсгэн хөгжүүлэх,
  • CI/CD дамжуулах хоолой ба автоматжуулсан байрлуулалт,
  • Шаардлага бүхий програм хангамжийн эд ангиудыг байрлуулж засвар үйлчилгээ үзүүлэх (ж.нь., Redis, Kafka, PostgreSQL, Nginx, гэх мэт
  • Ажлын гүйцэтгэл хянах.
  • Програм хангамжийг бүтээх, програм хангамж боловсруулахад оролцох боломжтой.
  • ОТ Геотехникийн багт дэлхийн хэмжээний нэгдсэн дата системийг бий болгоход гадаад болон дотоодын оролцогч талууд, нийлүүлэгч нартай ажиллах ажиллагааг манлайлан чиглүүлэх.
  • Python, R болон SQL дэх скриптүүдийг бичих, хадгалах, тэдгээрийг дэмжихэд шаардагдах баримт бичгийг боловсруулах.
  • Геотехникийн багт автоматаар тайлагнах системийг боловсруулах, хэрэгжүүлэх, мөн хөгжүүлэхэд нь туслах
  • Төслийн багийн гишүүдтэй төслийн холбогдох мэдээллийн санд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх, алдааг засахад хамтран ажиллах.
  • Ad-hoc (нарийвчилсан байдлаар дүн шинжилгээ хийх аргачлал) дүн шинжилгээг гүйцэтгэж, үр дүнг тодорхой байдлаар танилцуулах
  • Бүх системд мэдээллийн чанарыг чанарыг хангуулж аливаа алдаатай мэдээллийг туган тэмдэглэгээгээр тэмдэглэж инженерүүдээр хянуулахад анхаарч ажиллах
  • Том хэмжээний өгөгдлүүд дээр дүн шинжилгээ хийх (point cloud ба газар хөдлөлтийн мэдээлэл)
  • Шинэ мэдээллийн сан, системд UAT хийх.
  • ОТ-ын бүх бодлого, стандарт, журмыг ойлгож, дагаж мөрдөх.
  • Өгөгдлийн сангийн болон системийн удирдлагын үйл явцыг функц бүрт тохируулсан бодлогын дагуу явуулна.
  • Шаардлагын дагуу ОТ уурхай болон бусад ОТ-н байршлуудад аялах.
  • Үйлчилгээний хүртээмж, найдвартай ажиллагаа, гүйцэтгэл болон хариу үзүүлэх байдлуудыг зорилтот үйлчилгээний түвшинд хадгалж байхын тулд аливаа осол зөрчлийг мэдээлэх.
  • Чухал асуудлуудыг ахлах мэргэжилтэнд эсвэл менежерт цаг тухайд нь мэдэгдэнэ.
  • Үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхийн тулд олон тооны дотоодын багууд болон нийлүүлэгчийн техникийн багууд, бусад мэргэжилтнүүдтэй нягт ойр ажиллах.
  • Удирдах ажилтны тодорхойлж, баталсан үйлчилгээний зорилтод түвшин болон KPI-д хүрч ажиллах
  • Аливаа өөрчлөлтүүдийг урьдаас төлөвлөж, нягталсны үндсэн дээр хийх. Хэрэглэгчдэд аль болох хамгийн бага түвшинд саад учруулж ажиллах шаардлагатай бөгөөд өөрчлөлтийг дагаж мөрдөх.
  • Сайжруулах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлж, хамгийн бага зардалтайгаар, найдвартай байдал, тогтвортой байдлыг бий болгохын тулд сайжруулалтуудыг хийх.

Ерөнхий:

  • ОТ-н бодлого, стандарт, дүрэм журмыг ойлгож ухааран, дагаж мөрдөх
  • Өгөгдлийн сан болон системийн удирдлагын явцад тухайн хэлтсийн бодлогыг дагаж мөрдөж буй эсэхэд хяналт тавина.
  • ОТ уурхайн талбар, бусад ОТ-н ажлын талбарууд руу шаардлагатай тохиолдолд зорчин очих
  • Бэлэн байдал, найдвартай байдал, гүйцэтгэл, хариу арга хэмжээтэйхолбоотой үйлчилгээний түвшнүүдийг хангагдсан эсэхийг нягтлах зорилгоор осол тохиолдлуудыг мэдээлэх
  • Гол асуудлуудыг ахлах мэргэжилтэн эсвэл менежерт цаг тухайд нь мэдээлж танилцуулах
  • Дотоодын өөр өөр багууд, ханган нийлүүлэгчийн техникийн багууд, мөн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх холбогдох нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдтэй харилцах.
  • Удирдлагаас тодорхойлсон үйлчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн зорилт, ГҮҮ-д хүрч ажиллах
  • Өөрчлөлтийг төлөвлөгөөт болон хянагдсан байдлаар, хэрэглэгчдэд хамгийн бага түвэг учруулахуйцаар, шаардлагатай өөрчлөлтийнжурмыг дагаж мөрдөн хэрэгжүүлэх
  • Хариуцсан багийн өртөг зардал хэмнэх үүргийн хүрээнд сайжруулалтыг тодорхойлж, хэрэгжүүлэх, сайжруулалтын үр ашигтай, найдвартай, тогтвортой байдлыг хангах
  • Бүх захиргааны ажил үүргүүд (тайлан, ажилласан цагийн хуудас гэх мэт)-ийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх
  • Өөрийн ур чадвараас гадуурх эсвэл сургагдаагүй ажил үүргийг бусдын тусламжгүйгээр хийж гүйцэтгэх оролдлого хийхгүй байх

Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа, Байгаль Орчин (ЭМААБО)

  • Төслийн багууд болон хамтран ажиллагсдын өмнө ЭМААБО-г чухалчилдаг удирдагчийн хувиар ажиллах
  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчныгнэн тэргүүнд тавьж, тэг осол зөрчлийн төлөө ажилладаг, бүх хүнийг аюулгүй, эрүүл ажлын байраар хангахыг онцолсон соёлд гар бие оролцож, түгээн дэлгэрүүлэх
  • Оффисын аюулгүй ажиллагааны хөтөлбөрүүдэд оролцох
  • Ажлын байранд болонбэлтгэн нийлүүлэгчдэд аюулгүй ажиллагааны соёлыг нөлөөлөл болон зан үйлээр таниулан сурталчлах

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Математик, Статистик эсвэл Компьютерийн шинжлэх ухаантай холбоотой салбарууд- Бусад Инженерийн (IT инженер, Сүлжээний инженер, Электроникийн инженер гэх мэт) мэргэжлийг уул уурхайн хангалттай туршлагатай гэж үзэж болно.
  • Холбогдох чиглэлээр наад зах нь 3 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
  • Ахисан түвшиний Зэрэг (Мастер эсвэл Доктор)-г туршлагатайд тооцно.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтын систем рүү ЭНД дарж орох эсвэл www.ot.mnсайт руу орж өөрийн сонирхож буй ажлын байрны зарыг сонгон доод талд байх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.