Дадлагажигч oюутан

Нээлтийн огноо: 2023-02-27
Хаалтын огноо: 2023-03-13 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь дараах чиглэлээр суралцдаг оюутнуудад 1-3 сарын хугацаатай Улаанбаатар оффис болон Уурхайн талбар дээр дадлага хийх боломжийг олгож байна.

Дадлагажигч oюутан - Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтэс 2

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг хөхүүлэн дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвх, санаачлагатай ажиллах
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй байдалд анхаарч, эрсдэлийг тодорхойлж бууруулах мөн удирдах
  • Өдөр тутмын болон долоо хоног тутмын тээврийн үйл ажиллагааны бүтээмжийн шинжилгээ гүйцэтгэхэд туслах
  • Зорчигч тээврийн болон ахуйн үйлчилгээний автопаркийн ажлын бодит гүйцэтгэлийг өдөр тутамдаа хянаж системрүү дата оруулах
  • GPS өгөгдөлд тулгуурлан ажлын төлөвлөлт болон маршрут зохиох
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын тооцооллыг гүйцэтгэх
  • Зорчигч тээврийн үйл ажиллагаатай холбоотой сайжруулалтын төслүүд дээр туслалцаа үзүүлэх
  • Өндөр түвшний ур чадвартай байж бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Уул уурхайн менежмент эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсын бакалаврын зэргийн оюутан байх.
  • Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.