Дадлагажигч oюутан - Хүний нөөцийн дэмжлэг,үйлчилгээ

Нээлтийн огноо: 2022-11-07
Хаалтын огноо: 2022-11-21 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь дараах чиглэлээр суралцдаг оюутнуудад 1-3 сарын хугацаатай Улаанбаатар хотод дадлага хийх боломжийг олгож байна .

Дадлагажигч oюутан - Хүний нөөцийн дэмжлэг,үйлчилгээ– 2

Үүрэг даалгавар

  • Хүнийн нөөцийн дэмжлэг ба үйлчилгээний багийн архив, бичиг баримтын бүрдэлд дэмжлэг үзүүлэх
  • Захирлын тушаал, бүх төрлийн хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийг бэлдэхэд дэмжлэг үзүүлэх
  • Ажилтны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах
  • Хүний нөөцийн стандарт бичиг баримтуудад ажилтны болон удирдах ажилтны зөвшөөрөл, гарын үсгийг авах
  • Хүний нөөцийн үйлчилгээг сайжруулах санал санаачлагыг дэмжин ажиллаж хувь нэмрээ оруулах
  • Оюу толгойн мэдээллийн удирдлагыг Рио Тинтогийн олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
  • Хэрэв тухайн мэдээлэл нь өгөгдөл мэдээллийн системээр дамжуулан удирдах боломжгүй бол дотоодын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн гар аргаар хөтлөн бүртгэж, тогтмол хяналт хийн ажиллах
  • Мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах
  • Оюу Толгой ХХК-ийн хувь хүний ба олноор авах Хүний нөөц бүрдүүлэлт (ХНБ)-ийн процесс холбогдох бодлого, журмын дагуу явуулах, дагаж мөрдөх

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Хүний нөөц, Мэдээлэл технологи, Өгөгдөл мэдээллийн менежмент эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсын бакалаврын зэргийн оюутан байх.
  • Сурлагын голч үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.