Дадлагажигч оюутан

Нээлтийн огноо: 2024-02-14
Хаалтын огноо: 2024-02-23 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газарт Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай дадлага хийх нэг (1) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Нэгжийн ажлын шаардлагаас хамаарч бичгийн орчуулга хийх
  • Арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах ажилд нэгжийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх
  • Хамтрагч талууд болон олон нийттэй харилцах ажилд нэгжийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх
  • Олон нийтийн болон дотоод сүлжээнд нийтлэх контент бүтээх ажилд оролцож, сайжруулах санал зөвлөмжөө хуваалцах
  • Нэгжийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сайжруулах чиглэлээр санаачилга гарган ажиллах
  • Монгол хэл дээр албан бичиг болон контент бэлтгэх ажлын хүрээнд нэгжийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх
  • Олон нийтэд мэдээлэл хүргэх Явуулын мэдээллийн төв төсөлд дэмжлэг үзүүлэн ажиллах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Бакалаврын өдрийн 2 ба түүнээс дээш дамжааны ангийн эсвэл магистрын түвшний боловсрол эзэмшиж буй өдрийн ангийн оюутан байх / Олон улсын харилцаа, Хэвлэл мэдээлэл, Бизнесийн удирдлага, Маркетинг, Харилцаа, Гадаад хэлний орчуулга, Олон нийтийн харилцаа, Мультимедиа, Эрх зүй чиглэлээр/
  • Сурлагын голч үнэлгээ 3 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний ахисан дунд түвшний (B2) мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.