Дадлагажигч оюутан

Нээлтийн огноо: 2024-01-29
Хаалтын огноо: 2024-02-09 17:30
Хэлтэс: Санхүү

Оюу Толгойн ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татан ажиллуулахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадна.

"Оюу толгой" ХХК-ийн Санхүү, бизнесийн газарт Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай дадлага хийх хоёр (2) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Сарын эцсийн тайлант ажлуудыг хийж, тайлагнах
  • Санхүүгийн хэлтсийн янз бүрийн багуудын үүрэг, хариуцлагын талаар ойлголттой болох
  • Гадаад болон дотоод аудитын ажилд дэмжлэг үзүүлнэ. Үүнд:
    • Аудитаар шаардагдах тайлан, лавлагааны бүртгэл хөтлөх, хэрэгжилтийн явцыг бүртгэх, дүгнэх, тайлагнах
    • Аудитор болон бусад албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, хүсэлт, лавлагааг хүлээн авч, хугацаанд нь биелүүлэн, үр дүнгийн талаар эргэн мэдээлэх
    • Аудитад ирүүлсэн баримт бичигт дээд зэргээр анхаарал хандуулж, шаардлагатай бол дахин бүрдүүлж, ирүүлэх
  • Шаардлагатай тохиолдолд тайлан, дүн шинжилгээ хийхэд туслах
  • Бизнесийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан өгсөн бусад ажил, үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Бакалаврын өдрийнангийн эсвэл магистрын түвшний боловсрол эзэмшиж буй оюутан /Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл (НББ), бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр/
  • Сурлагын голч үнэлгээ 3 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэг чадвартай байх
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах, бүрдүүлэх, бүртгэл, архивын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.