Дадлагажигч оюутан

Нээлтийн огноо: 2024-03-28
Хаалтын огноо: 2024-04-10 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК - Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Хүний нөөцийн дэмжлэг, үйлчилгээний багт Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай дадлага хийх нэг (1) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Хүнийн нөөцийн бизнес түншийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Хүний нөөцийн үйлчилгээг сайжруулах санал санаачлагыг дэмжин ажиллаж, хувь нэмрээ оруулах
  • Хүний нөөцийн үйл ажиллагааны сайжруулалтын төсөлд дэмжлэг үзүүлэх: Үүнд:
    • Хүний нөөцийн үйл ажиллагааны процес зураглалыг стандартад оруулж системд бүртгэх
    • Технологи болон програм хангамж ашиглан өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийх, холбогдох тайлан мэдээллийг боловсруулах
    • Холбогдох багуудтай уулзаж шаардлагатай мэдээллийг цуглуулах
    • Хүний нөөцийн багт ур чадварын матриц хөгжүүлэх, ур чадварын үнэлгээ явуулахад туслалцаа үзүүлэх
    • Ур чадварын үнэлгээний үр дүнд судалгаа шинжилгээ хийх гэх мэт.
  • Оюу толгойн мэдээллийн удирдлагыг Рио Тинтогийн олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
  • Мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Хүний нөөц, Мэдээлэл технологи, Өгөгдөл мэдээллийн менежмент эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын эсвэл магистрын оюутан байх
  • Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний дундаас багагүй түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • MS Office 365 хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх ялангуяа Эксел програмын ахисан түвшний мэдлэгтэй байвал давуу тал болно

Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.