Дадлагажигч оюутан

Нээлтийн огноо: 2024-06-18
Хаалтын огноо: 2024-07-01 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК - Цахилгааны үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар 3 сарын хугацаатай дадлага хийх хоёр (2) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Цахилгаан, нарийн хэмжүүрийн багийн бичиг баримт хөтлөлт, тайлан боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Багийн архивийн бичиг баримтуудын эмх цэгцийг хангах, хөтлөлт бүрдлийг сайжруулах
  • Нам хүчдэл, нарийн хэмжүүрийн багуудын 7 хоног, өдөр тутмын ажлын захиалгууд болон ажлын стандарт журмыг хэвлэн бэлтгэх
  • 7 хоногийн төлөвлөлтийн дагуу засварын ажлын материалын бэлэн байдлыг хангахад багажны няравт дэмжлэг үзүүлж ажиллах
  • Багийн судалгааны ажлууд дээр дэмжлэг үзүүлэх
  • Багийн өдөр тутмын ажил эхлэхийн өмнөх хуралд оролцох

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Цахилгаан, автоматикийн чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курс эсвэл магистрын оюутан байх
  • Англи хэлний дундаас багагүй түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • MS Office 365 хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх

Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.