Дадлагажигч оюутан /14/

Нээлтийн огноо: 2021-06-10
Хаалтын огноо: 2021-06-21 17:30
Хэлтэс: Дадлагажигч оюутан

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Ковид-19 цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зайнаас дадлага хийх боломжтой оюутан залуусыг 2021 оны зуны дадлагын хөтөлбөрт урьж байна.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Дараах чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа 2-4 дамжааны оюутан эсвэл 2021 онд төгссөн байж болно.
  • Дараах мэргэжлээр сурдаг байх. Үүнд:
    • Нийгэм судлал, боловсрол судлал – /1/ ЭНД
    • Бизнесийн удирдлага, менежмент – /1/ ЭНД
    • Уул уурхайн геотехник – /1/ ЭНД
    • Цахилгааны инженер – /2/ ЭНД
    • Дулааны инженер (Дулааны цахилгаан станц мэргэжилээр) – /1/ ЭНД
    • Дулааны инженер (Үйлдвэр, хотын дулаан хангамж мэргэжилээр) – /1/ ЭНД
    • Усан хангамж, ус цэвэрлэгээний инженер – /1/ ЭНД
    • Хими, хими технологи, баяжуулалтын инженер- /5/ ЭНД
    • Мэдээлэл технологи- /1/ ЭНД
  • Зайнаас дадлага хийх боломжтой
  • Сурлагын голч үнэлгээ 3 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Өргөдлийн маягтыг 2021 оны 6 сарын 21 -ний өдрийн 17:30 цагаас өмнө холбогдох ажлын байрны ард байгаа холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Товч намтар (англи, монгол хэлээр)
    • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
    • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.