Дадлагажигч оюутан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Хүний нөөцийн дэмжлэг, үйлчилгээний багт хүний нөөц, мэдээлэл технологи, өгөгдөл мэдээллийн менежмент, статистик зэрэг чиглэлээр суралцдаг оюутнуудад 3 сарын хугацаатай Улаанбаатар оффист ажиллах нэг (1) oюутан дадлага хийх боломжийг олгож байна
Дадлагажигч оюутан нь эрүүл мэнд, аюулгүй байдлын ямагт нэн тэргүүнд тавьдаг байгууллагын дотоод үйл ажиллагаа, компанийн соёлд суралцаж, өөрийн сурч буй мэргэжлийн хүрээнд бодит мэдлэг, туршлагыг хуримтлуулахын хажуугаар тус хэлтсийн зүгээс хэрэгжүүлдэг төсөл, үйл ажиллагаанд оролцож багаар ажиллах болон бусадтай үр дүнтэй харилцах ур чадварт суралцаж, цаашдын тэмүүлэл, ажил мэргэжлийн чиглэлээ олж мэдэх, нээх боломжтой юм.
Үүрэг даалгавар
- Хүний нөөцийн дэмжлэг ба үйлчилгээний багийн архив, бичиг баримтын бүрдэлд дэмжлэг үзүүлэх
- Захирлын тушаал, бүх төрлийн хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийг бэлдэхэд дэмжлэг үзүүлэх
- Ажилтны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах
- Хүний нөөцийн стандарт бичиг баримтуудад ажилтны болон удирдах ажилтны зөвшөөрөл, гарын үсгийг авах
- Хүний нөөцийн үйлчилгээг сайжруулах санал санаачлагыг дэмжин ажиллаж хувь нэмрээ оруулах
- Оюу толгойн мэдээллийн удирдлагыг Рио Тинтогийн олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
- Хэрэв тухайн мэдээлэл нь өгөгдөл мэдээллийн системээр дамжуулан удирдах боломжгүй бол дотоодын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн гар аргаар хөтлөн бүртгэж, тогтмол хяналт хийн ажиллах
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Хүний нөөц, мэдээлэл технологи, өгөгдөл мэдээллийн менежмент, статистик зэрэг чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын эсвэл магистрын түвшний оюутан байх
- MS Office 365 хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх ялангуяа Эксел програмын ахисан түвшний мэдлэгтэй байвал давуу тал болно
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (англи, монгол хэлээр)
- Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.