Дадлагажигч оюутан

Нээлтийн огноо: 2024-02-07
Хаалтын огноо: 2024-02-19 17:30
Хэлтэс: Хууль

Оюу толгой бол өндөр агуулгатай зэс, алтны баяжмал үйлдвэрлэх ил, далд уурхайн бүтээн байгуулалт бүхий боловсруулах үйлдвэр, дэд бүтцүүдээс бүрдсэн зэс-алтны уурхай юм. Оюу толгойн боловсруулах үйлдвэрийн ашиглалт, үйлчилгээг сургаж бэлтгэсэн Монгол ажилчид явуулдаг. Оюу толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Монгол ажилтнууд байна.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн Хууль, эрх зүйн газарт Улаанбаатар оффист ажиллах хоёр (2) Дадлагажигч оюутан шалгаруулж авна. Дадлагажигч оюутан нь дэлхийн жишигт нийцэх ажлын орчинд Оюу Толгой ХХК-ийн хуульчдаас суралцан, хуулийн мэдлэг болон практик дадлага хуримтлуулах боломжтой юм.

Үүрэг даалгавар

  • Хуулийн судалгаа хийх, дүгнэлт гаргахад хуульчдад туслалцаа үзүүлэх
  • Хуулийн судалгаа, дүгнэлт хийхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах
  • Шинэ гарсан, батлагдсан хууль, тогтоомжийн талаар хуульчдад мэдээлэх
  • Хуулийн хэлтсийн номын санг сайжруулж, шаардлагатай засвар хийх
  • Гэрээтэй холбоотой судалгаа хийх, бичиг баримт цуглуулах, цэгцлэх, хадгалах
  • Хуулийн болон гэрээний орчуулга хийхэд туслалцаа үзүүлэх
  • Бичиг баримт, мэдэгдэл захидал зэргийг боловсруулах

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх
  • 2023-аас 2024 оны хичээлийн жилд 4 ба 5 дугаар ангийн оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
  • Харилцааны өндөр соёлтой байх
  • Цаг баримталдаг байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.