Дадлагажигч оюутан Хууль

Нээлтийн огноо: 2021-07-20
Хаалтын огноо: 2021-07-30 17:30
Хэлтэс: Дадлагажигч оюутан

Оюу толгой бол өндөр агуулгатай зэс, алтны баяжмал үйлдвэрлэх ил, далд уурхайн бүтээн байгуулалт бүхий боловсруулах үйлдвэр, дэд бүтцүүдээс бүрдсэн зэс-алтны уурхай юм. Оюу толгойн боловсруулах үйлдвэрийн ашиглалт, үйлчилгээг сургаж бэлтгэсэн Монгол ажилчид явуулдаг. Оюу толгойн ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд байна.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн хууль, эрхзүйн газарт Улаанбаатар оффист ажиллах хоёр (2) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.. Дадлагажигч оюутан дэлхийн жишигт нийцэх ажлын орчинд Оюу Толгой ХХК-ийн хуульчдаас суралцан, хуулийн мэдлэг болон практик дадлага хуримтлуулах боломжтой юм.

Оюу Толгой хуулийн баг олон улсад болон дотоодод хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа солилцож, шилдэг хуульчид бэлтгэхийг зорьж ажилладаг юм.

Үүрэг даалгавар

  • Хуулийн судалгаа хийх, дүгнэлт гаргахад хуульчдад туслалцаа үзүүлэх
  • Хуулийн судалгаа, дүгнэлт хийхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах
  • Шинэ гарсан, батлагдсан хууль, тогтоомжийн талаар хуульчдад мэдээлэх
  • Хуулийн хэлтсийн номын санг сайжруулж, шаардлагатай засвар хийх
  • Гэрээтэй холбоотой судалгаа хийх, бичиг баримт цуглуулах, цэгцлэх, хадгалах
  • Хуулийн болон гэрээний орчуулга хийхэд туслалцаа үзүүлэх
  • Бичиг баримт, мэдэгдэл захидал зэргийг боловсруулах

Тавигдах шаардлага

  • Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх
  • 2021-оос 2022 оны хичээлийн жилд төгсөх ангийн оюутан байх
  • Монгол Улсын иргэн байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
  • Харилцааны өндөр соёлтой байх
  • Цаг баримталдаг байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно
  • Зайнаас дадлага хийх боломжтой
  • Дадлагажигч оюутнаар бүртгүүлэх өргөдлийн маягт
  • Голч болон мэргэжлийн хичээлийн дүнгийн албан ёсны хуулбар /эх хэл дээрээ/
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

“Оюу толгой” ХХК-ийн цахим өргөдлийн систем рүү ЭНД дарж эсвэл www.ot.mn/Career холбоосоор хандан холбогдох ажлын байраа сонгоод, зарын доод хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.