Дадлагажигч оюутан

Нээлтийн огноо: 2024-03-26
Хаалтын огноо: 2024-04-19 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК - Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод 6 сарын хугацаатай дадлага хийх нэг (1) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Бизнесийн эцсийн хэрэглэгчидтэй холбогдож том оврын ачааны машинаас ирэх өгөгдлийн чанарыг сайжруулж, өгөгдлийн дүрслэл, мэдээллийн самбарыг хөгжүүлж эцсийн хэрэглэгчдэд шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх.
  • Техникийн асуудал тулгарах үед мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар алдааг олж засварлах, шийдвэрлэх үйл явцыг гүйцэтгэж, шинийг санаачлан ажиллах технологийн соёлыг төлөвшүүлэх.
  • Гүний уурхайн Үйлдвэрлэлийн баг, Хөдөлгөөнт технологийн баг, Үйл ажиллагааны системийн багууд, гадны түншүүд, борлуулагчидтай хамтран ажиллана.
  • Өгөгдөл дүрслэх программуудын тусламжтайгаар (Grafana, Power-BI, Tableau г.м) өгөгдлийн дүн шинжилгээ хийж, бодит цагийн хяналтын самбарыг хөгжүүлж, бусад боломжтой системтэй нэгтгэх.
  • Тээвэрлэлтийн зам талбай, том оврын чиргүүлт ачааны машины тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, оновчтой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах алгоритмыг боловсруулах.
  • Өгөгдлийн чанар, мэдрэгчийн бат бөх байдлыг судалж, сайжруулах санал боломжийн талаар нийлүүлэгч болон технологийн түншүүдэд санал болгох.
  • Дадлагын хугацаанд хийсэн судалгааны талаарх техникийн баримт бичгийг боловсруулах, мэдлэг дамжуулах сургалт явуулах, гарсан үр дүнг үргэлжлүүлэн ашиглах, найдвартай авч явах сайтын багт хүлээлгэн өгөх.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Мекатроникс, Автоматжуулалт, Инженеринг эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын эсвэл магистрын оюутан байх
  • Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний дундаас багагүй түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Хурдтай ажилладаг орчинд ажsиллах чадвартай байх
  • Ажлын шаардлагаар түр хугацаанд Оюу Толгой уурхайн талбарт гүний уурхайд орж ажиллах боломжтой байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх,

Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.