Дадлагажигч оюутан- Орон нутгийн харилцаа

Нээлтийн огноо: 2022-07-21
Хаалтын огноо: 2022-08-03 17:30
Хэлтэс: Дадлагажигч оюутан

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь дараах чиглэлээр суралцдаг оюутнуудад 1-3 сарын хугацаатай Өмнөговь аймаг Ханбогд сумд байрлах салбар офист дадлага хийх боломжийг олгож байна .

Дадлагажигч оюутан- Орон нутгийн харилцаа – 2

Үүрэг даалгавар

  • Орон нутгийн талуудтай идэвхтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаанд суурилсан хөгжүүлж эерэг харилцааг үүсгэн бэхжүүлэх
  • Харилцан үр өгөөжтэй орон нутгийн хөгжлийн төсөл, хөтөлбөр, санаачлагууд болон орон нутгийн талуудын чадавхыг бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх, багийн ажилд дэмжлэг үзүүлэх
  • Орон нутагт зохион байгуулагдах уулзалт, зөвөлгөөнд байгууллагаа төлөөлөн оролцох
  • Орон нутгийн талуудад мэдээ, мэдээлэл хүргэх, орон нутгийн оролцогч талуудаас ирэх саналыг цуглуулах, дамжуулах
  • Орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтуудыг (ХОГ, ХАГ, БОННҮ болон холбогдох МТ-үүд зэрэг) хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зорилтуудын хэрэгжилт, биелэлтийгтайлагнах
  • Орон нутгийн харилцаа болон нийгмийн гүйцэтгэлийн чиглэлийн хуулийн болон бусад үүргүүд компанийн бодлогын хэрэгжилтийг хангах
  • Орон нутгийн оролцогч талуудаас гаргах орон нутгийн асуудлуудыг тогтоох, хариу өгөх
  • Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой уулзалтын тэмдэглэл, баримт, тайлан зэрэг бичиг баримтуудыг хөтөлж хадгалах
  • Ажил эхлэхийн өмнөх хурал болон сарын аюулгүй ажиллагааны хуралд оролцох
  • ОТ-н ёс зүйн үнэлэмжийн дагуу, компанийн үйл явц, журамд нийцүүлэн ажлын орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Нийгмийн шинжлэх ухаан, Нийгэм эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсын бакалаврын зэргийн оюутан байх.
  • Сурлагын голч үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.