Дадлагажигч оюутан (олон нийтийн харилцаа)
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
"Оюу толгой" ХХК – Гадаад харилцаа, олон нийтийн харилцааны (ГХОНХ) багт олон нийтийн харилцаа, маркетинг, олон улсын харилцаа, график дизайн, мультимедиа болон бизнесийн удирдлага зэрэг чиглэлээр суралцдаг Улаанбаатар дахь Гүний уурхайн төслийн оффист 3 сарын хугацаатай дадлага хийх нэг (1) oюутныг хайж байна.
Дадлагажигч оюутан нь эрүүл мэнд, аюулгүй байдлын ямагт нэн тэргүүнд тавьдаг байгууллагын дотоод үйл ажиллагаа, компанийн соёлд суралцаж, өөрийн сурч буй мэргэжлийн хүрээнд бодит мэдлэг, туршлагыг хуримтлуулахын хажуугаар тус хэлтсийн зүгээс хэрэгжүүлдэг төсөл, үйл ажиллагаанд оролцож багаар ажиллах болон бусадтай үр дүнтэй харилцах ур чадварт суралцаж, цаашдын тэмүүлэл, ажил мэргэжлийн чиглэлээ олж мэдэх, нээх боломжтой юм.
Үүрэг даалгавар
- Шууд удирдлагын зааварчилгаа болон шийдвэрийн дагуу Гүний уурхайн төслийн талаарх контент бүтээх, мөн сар тутмын ОТ Гүний уурхайн сэтгүүл, Ажилчдын дуу хоолой, төслийн нийт ажилчдад хаягласан цахим шуудан, бусад компанит ажлуудад зориулсан материалууд гэх мэт бүхий л дотоодын сувгуудаар дамжуулах мэдээллийн агуулгыг эрхлэн гаргахад идэвх санаачилгатайгаар оролцох;
- Оюу толгой ТВ, Оюу толгой болон Рио Тинтогийн порталууд, Ажилчдын дуу хоолой, компанийн нийгмийн сүлжээ, дижитал сувгуудыг багтаасан дотоод болон гадаад харилцааны сувгуудыг ашиглан Оюу Толгой, Рио Тинто дахь бизнесийн үйл ажиллагааны талаар олон нийтэд зориулсан бүтээлч агуулгатай контент бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;
- Багийн уулзалтууд, чухал үе шатуудын тэмдэглэлт арга хэмжээнүүд, удирдах албан тушаалтнуудын мэдээлэл өгөх уулзалтууд, бусад сайшаах хөтөлбөрийн арга хэмжээнүүд гэх мэт төслийн онцлог арга хэмжээнүүд болон aжилчдын оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаануудын зохион байгуулалт, зохицуулалтад туслах;
- Шаардлагатай үед ажилчдын санал асуулга гэх мэт Ажилчдын оролцоог дэмжих баг болон ГХОНХ хэлтсийг хамарсан өргөн цар хүрээний ажилд оролцож хамтран ажиллах.
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Олон нийтийн харилцаа, маркетинг, олон улсын харилцаа, график дизайн, мультимедиа болон бизнесийн удирдлага зэрэг чиглэлээр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 ба 4-р курсын оюутан байх
- Adobe Photoshop, Illustrator, Premier Pro, InDesign, Canva програмуудыг ашиглаж чаддаг байх
- Сурлагын голч үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
- Тасралтгүй өөрчлөгдөх, хурдтай орчинд зохицож ажиллах чадвартай байх
- MS Office 365 хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх
- Англи хэлний ахисан дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыгбүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (англи, монгол хэлээр)
- Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
- Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.