Дадлагажигч оюутан (Гүний уурхайн хяналтын өрөө)

Нээлтийн огноо: 2024-05-09
Хаалтын огноо: 2024-05-23 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК ийн Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах, 3 сарын хугацаатай дадлага хийх хоёр (2) Дадлагажигч оюутан (Гүний уурхайн хяналтын өрөө) шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ гүний уурхайн ажлын тухай бодит туршлагыг Хяналтын өрөөнд ажиллаж хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн хяналтын өрөөнд Ээлжийн нэгдсэн төлөвлөгөөний гүйцэтгэл болоод нийцлийг хангахаар богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ;
  • ОТ гүний уурхайн радио холбоо харилцааны протоколын дагуу радио холбоогоор операторуудад ажлын урам зориг өгч харилцана;
  • Уурхайн үйл ажиллагааны дата, ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зөрүүний шалтгаан болоод Тактикийн хянан зохицуулалтын багийн гаргасан шийдвэрийн бүртгэл хөтөлнө;
  • Тухайн ээлжийн аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны төлөвийн мэдээллийг ээлж хүлээлцэхдээ бүрэн гүйцэт дамжуулна;
  • Чухал мэдээллүүдийг гүний уурхайн ажилчдад цаг тухайд нь бүх радио сувгаар зарлана;
  • Техник үйлчилгээний баг, ээлжийн төлөвлөгөөний баг, үйл ажиллагааны багуудтай хамтарч ажиллана;
  • Бидний ажлын арга барилыг чанд сахин ажиллана;
  • Гүний уурхай руу тогтмол зорчин уурхайн үйл ажиллагаатай танилцана.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Уул уурхайн ашиглалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсийн эсвэл магистрын оюутан байх
  • Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний дундаас багагүй түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Хурдацтай өөрчлөгддөг ажлын орчинд дасан зохицон ажиллах чадвартай байх
  • Оюу толгойн уурхайн талбарт ажиллах боломжтой байх
  • Аюулгүй ажиллагааг ямагт дээдлэн ажилладаг байх

Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.