Дадлагажигч оюутан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Оюу толгой" ХХК – Үйл ажиллагаа-Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Зуурмагийн үйлдвэр, карьерын багт иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн болон барилгын материал үйлдвэрлэлийн инженерийн эсхүл ижил төстэй чиглэлээр суралцдаг оюутнуудад 3 сарын хугацаатай Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваариар ажиллах нэг (1) Дадлагажигч oюутан сонгон шалгаруулан дадлага хийх боломжийг олгож байна.
Үүрэг даалгавар
- Зуурмагийн үйлдвэрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж, ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэхэд хяналт тавихад туслах
- Бетон зуурмагийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд чанарын хяналт тавьж удирдлагаар хангахад туслах
- Бетон зуурмаг болон шоткрит (царцмал бетон) ашиглах шингэн болон хуурай нэмэлтийн материалын ханган нийлүүлэлт дээр хяналт тавихад дэмжлэг үз
- 7 хоногийн болон өдөр тутмын бетон зуурмаг болон шоткрит (царцмал бетон) статистик мэдээ, тайлан бэлтгэж, дүн шинжилгээ хийх
- Долоо хоног болон сарын захиалгыг шалгах, дүн шинжилгээ хийх
- Бизнес шинэчлэлийн төсөл дээр санал санаачлага оруулан түүнийг хэрэгжүүлэх
- Асуудлыг илрүүлж үр дүнтэйгээр шийдвэрлэх, учир шалтгааныг судлах, болзошгүй алдаа доголдлыг тодорхойлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
- Өөрийн хэлстийн болон үйл ажиллагааны бусад багуудын хоорондын нээлттэй, үр дүнтэй харилцааг дэмжих
Тавигдах шаардлага
- Монгол улсын иргэн байх
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн болон барилгын материал үйлдвэрлэлийн инженерийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын эсвэл магистрын оюутан байх
- Сурлагын голч үнэлгээ 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
- Уурхайн талбарт ажиллах боломжтой
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
- MS Office Excel, Outlook-ийг зохих түвшинд эзэмшсэн байх
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (англи, монгол хэлээр)
- Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
- Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.