Дадлагажигч оюутан

Нээлтийн огноо: 2022-06-06
Хаалтын огноо: 2022-06-15 17:30
Хэлтэс: Дадлагажигч оюутан

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь дараах чиглэлээр суралцдаг оюутнуудад 1-3 сарын хугацаатай Улаанбаатар хотод дадлага хийх боломжийг олгож байна.

"Оюу толгой" ХХК дараах чиглэлээр суралцаж буй оюутан залуусаас дадлагажигч оюутан сонгон шалгаруулж, 3-6 сарын хугацаагаар санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитад туслах чиглэлээр ажлын байранд дадлагажуулна.

Ажлын зар

  • Дадлагажигч оюутан – 1

Оюутны дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Оюу Толгой компанийн үйл ажиллагаатай танилцах
  • Суралцаж байгаа чиглэлээрээ мэдлэг туршлага хуримтлуулах
  • Мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, тэднээс суралцах
  • Байгууллагын ажлын орчинд дасан зохицох, аюулгүйн соёлыг эзэмших
  • Өөрийгөө сорих, ажил мэргэжлийн хүрээлэл үүсгэх, тэлэх
  • Ажлын анкетаа сайн туршлагаар баяжуулах
  • Удирдлага болон гадны аудитаас шаардсан тайлан мэдээлэл, лавлагааны бүртгэл хөтлөх, хэрэгжилтийн явцыг бүртгэх, дүгнэх, тайлагнах

Үүрэг даалгавар:

  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, бусад албан тушаалтнаас тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай цаг хугацаанд нь биелүүлж, үр дүнгийн талаар хариу мэдээлж байх
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийн бүрдлийг хангах, албан хэрэг хөтлөлтийн дүрэм, журам, зааврын дагуу бүрдүүлэх, танилцуулах ба танилцуулсан байдлыг албажуулах
  • Ирсэн болон гадагш илгээх баримт бичгийг хүлээн авч, бүрдлийг шалгаж, бүртгэн танилцуулж, холбогдох нэгж болон ажилтанд шилжүүлэх
  • Уулзалт ярилцлага зохион байгуулах, шаардлагатай бол тэмдэглэл хөтлөх, албажуулах
  • Хариуцаж байгаа ажил үүрэгт хамаарах бичиг баримтыг стандарт шаардлагын дагуу боловсруулах
  • Шаардлагатай судалгаа, тооцоо хийж танилцуулах

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн
  • Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага зэрэг чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсын бакалаврын зэргийн оюутан байх.
  • Сурлагын голч үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • MS Office програмууд дээр сайн ажилладаг байх (НББ-ийн програмууд дээр ажиллаж байсан, ашигладаг бол давуу тал болно)
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Ажлын байр нь багаар ажиллах, харилцагч талуудтай харилцаа холбоо тогтоох, сэтгэлгээ, арга барилыг шаардана.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.