Гүний уурхайн үйл ажиллагааны чулуулаг ачилт болон тээвэрлэлтийн машины сургагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах ажиллах хоёр ( 1) Гүний уурхайн үйл ажиллагааны чулуулаг ачилт болон тээвэрлэлтийн машины сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд чанартай сургалтыг явуулах, аюулгүй ажиллагааг хэвшүүлэх, сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын үр дүнг үнэлэх, сургалтын материалыг компанийн бодлого, журам, стандартад нийцүүлэн боловсруулж, шинэчлэн сайжруулах зэрэг олон талт үйл ажиллагаа гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Оюу толгойн бизнесийн зорилгод нийцүүлэн баталсан сургалтын бүтэц, чадамжийн хөтөлбөрийн хүрээнд багц сургалтуудыг зохион байгуулж, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг ур чадварыг ажилтнуудад олгох, дадлагажуулах;
- Үйл ажиллагааны багт дэмжлэг үзүүлэх багийн хувьд, сургах болон хөгжүүлэх, биечлэн харилцах замаар аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхийн хамт хариуцсан ажлын талбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ЭМААБО-ы стандартыг бүрэн дүүрэн дагаж мөрдүүлэх;
- Хүний нөөц болон сургалтын багийн нэг хэсгийн хувьд, Оюу Толгойн удирдлагын баг болон уурхайн ажилтнуудад аюулгүй ажиллагааны биет манлайллыг үзүүлэх;
- Ажлын талбарын тусгай сургалтын төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах сургалтын мэдээллийг солилцох, сургалтууд төлөвлөн зохион байгуулах, явуулах;
- Хуулийн шаардлагын дагуу заавал суралцах болон нэмэлт сургалтыг явуулах, тайлагнах;
- Явагдаж буй сургалтууд нь гүний уурхайн сургалтын хэрэгцээг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, сургалтын зорилтуудыг хангаж, өөрчлөлт хийх шаардлагатай үед зохих арга хэмжээг авах;
- Дотоод сургалтын чадавхийг хурдан хугацаанд бүрдүүлэхийн тулд үр дүнтэй сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Шаардлагатай үед бусад сургагч, ажилтнуудад сургалт, хөгжлийн зөвлөгөө өгөх;
- Дотоодын оролцогч талуудтай хамтарч ажиллан мэдээлэл, нөөц бололцоог солилцох
- Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сургалтыг боловсруулах, тохирох шийдлүүдийн талаар зөвлөгөө өгөх.
Тавигдах шаардлага
- Техникийн болон боловсролын чиглэлээр их дээд сургууль, коллеж төгссөн, эсвэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ).
- Сургалт, үнэлгээний IV түвшний гэрчилгээ ТАЕ40110болон түүнтэй адилтгах баримт бичиг, түүнчлэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах болон хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Уул уурхайн систем, процессын өргөн мэдлэгтэй, шинэ технологи, санаачлагыг хүлээн авч үргэлжлүүлэн суралцах, дасан зохицох чадвартай байх.
- Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, бүх загварын LHD машины мэдлэгтэй мөн ажиллуулдаг туршлагатай байх.
- Уурхайн талбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Компьютерийн хэрэглээний ахисан түвшний мэдлэгтэй байх.
- Багаар ажиллах, харилцааны ур чадвар сайтай байх.
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.